МУИС-ийн Мэдээллийн технологийн газарт ажилтан шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Өгөгдлийн шинжээч

Тусгай шаардлага

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн шинжээчийн ахисан түвшний мэдлэгтэй.
  • Өгөгдлийн бүрдэл хэсгүүдэд шинжилгээ хийж дүгнэлт хийх, олон төрлийн эх үүсвэрээс тайлан мэдээ нэгтгэж гаргах чадвартай.
  • Статистик мэдээ боловсруулах талаар төсөл, судалгааны ажилд оролцож байсан бол туршлагатай бол давуу тал болно.
  • Их хэмжээний өгөгдөл, өгөгдөл олборлолтын чиглэлээр судалгааны ажил хийх сонирхолтой байх.
  • T-SQL, Excel програм хангамжийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай байх, Tableau, Power BI, QlickView програм хангамжийн хэрэгслүүд дээр ажиллах чадвартай бол давуу тал болно.

Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн хөгжүүлэгч

Тусгай шаардлага

  • Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй.
  • Компьютерийн инженер, програм хангамж, систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай
  • Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Dot net, Python, web –ийн орчинд хөгжүүлэх чадвартай.

Ажлын байрны нэр: Сүлжээ холбооны хэрэглэгчид туслах мэргэжилтэн (Түр)

Тусгай шаардлага

  • Компьютерийн сүлжээ, холбооны чиглэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Сүлжээ, холбооны техникийн мэргэжлийн зөвлөгөө өгөх чадвартай.
  • Сүлжээний зохион байгуулалт, серверийг техникийн тоног төхөөрөмж ба программ хангамжийн мэдлэг эзэмшсэн.
  • Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай.
  • Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай.

Нийтлэг шаардлага:

  • Харилцааны соёл, ёс зүйтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Цагийг үр бүтээлтэй ашигладаг байх.
  • Найрсаг, санаачилгатай, нийтэч, бүтээлч, хариуцлагатай, бие даан суралцах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 210 тоот өрөө

 Утас: 75754400-1132

Захиргаа, хүний нөөцийн газар