“Биотехнологийн хөгжил ба генетик нөөцийн ашиглалт” сэдэвт онол-практикийн бага хурал зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим нь биологийн олон янз байдлын конвенцийн 25 жилийн ойг тохиолдуулан БОАЖЯ болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Биотехнологийн хөгжил ба генетикийн нөөцийн ашиглалт” онол-практикийн бага хурлыг 2018 оны 6 дугаар сарын 8-нд амжилттай зохион байгууллаа. Хуралд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, БНКУ-аас  Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Раул Консепсион болон энэ чиглэлээр судалгаа ба үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн ба төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 50 байгууллагын 100 гаруй эрдэмтэн судлаач, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хурлаар генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан Нагояагийн протоколын хэрэгжилтэд биологийн шинжлэх ухаан, биотехнологийн гүйцэтгэх үүрэг, хөгжлийн өнөөгийн байдал, Монгол орны бичил биетэн, ургамал, амьтны генетик нөөц, түүний ашиглалттай ба хамгаалалттай  холбоотойгоор нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай судалгааны чиг хандлагыг тодорхойлох зорилгын хүрээнд явагдлаа. Бага хурлыг нэгдсэн хуралдаан, ханын илтгэл зэрэг нэгдсэн үйл ажиллгаанаас гадна бичил биетний генетик нөөц, ашиглалт: ургамлын генетик нөөц, ашиглалт: амьтны генетик нөөц, ашиглалт гэсэн 3 салбар хуралдаануудтайгаар зохион байгуулж, захиалгат 13, нийт 30 гаруй илтгэлийг хэлэлцэв.  Хуралдаанаас гарсан санал, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр зохион байгуулах комисс ажиллаж байна.

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим