МУИС-ийн ОУХНУС болон МУИС-ийн Эрдэнэт сургууль хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр МУИС-ийн ОУХНУС МУИС-ийн Эрдэнэт сургууль хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ОУХНУС-ийн захирал С.Баттулга, Эрдэнэт сургуулийн захирал Т.Энх-Амгалан нар гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь МУИС-ийн дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлэх, МУИС-ийн орон нутаг дахь үйл ажиллагааг өргөжүүлэх, зайн сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр шинэлэг хэлбэрийн хамтын ажиллагааны эхлэл болох юм.