Судалгааны лабораторийн төслийн санал ирүүлэх урилга

Share Button

МУИС 2016-2024 онд судалгааны их сургууль болох стратегийн төлөвлөгөөний  хүрээнд академик эрх чөлөө, судалгааны дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор МУИС-ийн захирлын  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/172  тоот тушаалаар  “Mонгол Улсын Их Сургуульд судалгааны лаборатори ажиллуулах  журамбатлагдсан.

Уг журам  дараах  дэс дарааллаар хэрэгжинэ. Үүнд:

1.Лаборатори удирдаж буй үндсэн орон тооны профессор, дэд профессор  судалгааны лабораторийн төслийн саналаа журмын 2.3.1-2.3.5 дугаар заалтын дагуу боловсруулж ЭШИХ-т 2018 оны 8 дугаар сарын 27ны өдрийг хүртэл  ирүүлнэ. Үүнд:

лабораторийн төслийн судалгааны чиглэл нь бүрэлдэхүүн сургуулийн бодлого, чиг, үүрэгтэй нийцэж буйг баталгаажуулсан дүгнэлтийг салбарын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн протокол;

https://research.num.edu.mn  цахим системд ЛАБОРАТОРИ цэст шаардсан өгөгдлийг бүртгүүлнэ;

төслийн саналын хэвлэмэл хэлбэрийн нэг хувийг ЭШИХ-т ирүүлнэ.

2.Судалгааны лабораторийн төслийн саналыг ЭШИХ-ээс томилсон ажлын хэсэг ерөнхий үнэлгээг гаргана;

3.Шалгарсан судалгааны лабораторийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИЙН ХЭЛТЭС

Утас:99181558

имэйл хаяг: enkhsaikhan.d@num.edu.mn