МУИС Дэлхийн 26 мянган их сургуулиас 560-д, Азид 63-т эрэмбэлэгдлээ

Share Button

Эдийн засгийн шинжлэх ухааны тэргүүлэх 35 сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоо, тэдгээрийн оноогоор дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг Тилбургийн шинэчилсэн жагсаалтад МУИС дээгүүрт давхижээ. Тодруулбал, сүүлийн таван жилийн нийлбэр үнэлгээгээр тус сургууль дэлхийд 560, Азид 63 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Дэлхийн 26, Азийн 12 мянга гаруй сургуультай өрсөлдөж, ийм хэмжээнд үнэлэгдэнэ гэдэг чамлахааргүй амжилт. Өнгөрсөн онд МУИС Дэлхийд 675, Азид 94-т жагссаж байсан юм. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин