МУИС-ийн Хангамж үйлчилгээний газарт “Гэрээний эрх зүйч” /түр/ шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газарт “Гэрээний эрх зүйч” мэргэжилтэн түр ажилд шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хуулийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй /гэрээний эрх зүйн болон өмгөөллийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно/
  • Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Компьютерийн мэдлэгийн түвшин онц, хэрэглээний программуудыг маш сайн эзэмшсэн
  • Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайн, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар /эх хувийг хамт авч ирэх/
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Цээж зураг 2 хувь

Бүртгэл:

2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 8 дугаар сарын 17-ны 12.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба