МУИС-ийн МАГИСТР, ДОКТОРЫН хөтөлбөрийн бүртгэл

Share Button

2018 оны 7 дугаар сарын 15-ны 08:30 цагаас 9 дүгээр сарын 10-ны 17:30 цаг хүртэл http://burtgel.num.edu.mn/ цахим хаягаар явагдана.

  • МУИС-ийн магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • ХЗС-ийн магистрын хөтөлбөрт Эрх зүйн бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • МУИС-ийн докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • Бүртгүүлэгч нь элсэхийг хүссэн хөтөлбөрт харгалзах элсэлтийн шалгалт өгнө.
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын болон магистрын боловсролын диплом нь БСШУСЯ-ны Боловсролын сургалтын мэдээллийн системд бүртгэлтэй байх.
  • Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө “МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-тай танилцах үүрэгтэй.

http://burtgel.num.edu.mn/
Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ. Элсэлтийн шалгалтын хуваарийг бүртгэлийн системээр зарлана.