“Оюутан цэрэг”-үүд жавхаалаг байна

Share Button

Өнөөдөр /2018.08.10/ “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойг тохиолдуулан ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг-2018” танилцуулах өдөрлөг боллоо. Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан Конгрессийн тэргүүн Г.Мандах нарын төлөөлөл болон их, дээд сургуулийн удирдлагууд оролцов. 

Өдөрлөгийн үеэр ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд албаа хааж буй оюутан цэргүүд үзүүлэх сургалт хийж, 2 сарын хугацаанд сурсан мэдсэн зүйлсээ багш, удирдлагууддаа харууллаа.

Танилцуулах өдөрлөгийн үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Цэрэг, эх оронч хүмүүжлээр хүмүүжиж, бие бялдараа чийрэгжүүлэн, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгож, мэдрэх боломжийг нэр төртэй дааж яваа нийт оюутан цэргүүд болон МУИС-иас тус хөтөлбөрт хамрагдсан 120 гаруй оюутан цэргүүддээ амжилт” хүсээд сурлагын голч оноо, оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан байдал зэргийг үнэлж 3 оюутны 1 жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлөх захирлын нэрэмжит тэтгэлгийг сургалт өндөрлөсний дараа нийт дүн гармагц олгохоо хэлэв.

2018 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт МУИС-иас 120 гаруй оюутан хамрагдсан бөгөөд тэдгээр оюутнуудтай МУИС-ийн удирдлагууд уулзаж санал сэтгэгдэл сонсож, хауун яриа өрнүүлсэн юм.

 

Тангаргийн баяр 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болно.