МУИС-ийн Шонхорууд 2018 оны насанд хүрэгчдийн “В” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо

Share Button

2018 оны насанд хүрэгчдийн “В” зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ШОНХОРУУД маань шинэ улирлаа гайхалтай эхлүүлж, УАШТ-ний АВАРГА боллоо. Мөн тэмцээний шилдэг дасгалжуулагчаар МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв шалгарсан бол эрэгтэй шилдэг тоглогчоор Шонхоруудын хамгаалагч Д.Баясгалан, эмэгтэй шилдэг тоглогчоор Ж.Мөнхсувд тодорсон билээ. Эрэгтэй билэгдлийн гарааны холбон тоглогчоор Шонхоруудаас Э.Гантөмөр, хамгаалагчаар МУИС-ийн БС-ийн төгсөгч Н.Золбаяр шалгарлаа. 

 
Д.Баясгалан МУИС-д сурч байхдаа 2015 оны оюутны УАШТ-с мөнгөн медаль хүртэж байсан ба одоо Тайвань улсад сурч байгаа юм. Ж.Мөнхсувд, Н.Золбаяр нар МУИС-ийн Бизнесийн сургуулийн төгсөгч бөгөөд МУИС-ийн шигшээ багийн төвийн болон холбон тоглогчоор тоглож байсан.