МУИС-ийн Хүндэт доктор цол олголоо

Share Button

Израилийн Хэбрэү их сургуулийн Проф. Рювен Амитайг Дэлхийн  Монгол судлал, Монгол улс – Израилийн эрдэм солилцооны хөгжил болон МУИС-ийн гадаад хамтын ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг  нь өндрөөр үнэлэн 2018 оны 8 дугаар  сарын 30-ны өдөр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Хүндэт доктор цол олголоо.

  

“Хүндэт доктор” цол олгох ёслолын  ажиллагааг нээж МУИС-ийн  дэд захирал Ч. Ундрам  үг хэлсэн юм.  Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоол, Израйлийн Хэбрэү их сургуулийн Проф. Рювен Амитайгийн намтрыг уншиж сонордуулан, “Хүндэт Доктор”-ын диплом, тэмдэг, өмсгөлийг ОУХНУС-ийн захирал С.Баттулга, Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Баттөр нар гардуулан өглөө.

“Хүндэт доктор”,  проф. Рювен Амитай  Монголын эзэнт гүрний түүх, Ойрхи дорнод дахь Монголын байлдан дауулал, Ил-хаадын  түүхийн талаар сонирхолтой лекц уншлаа.