Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалтыг МУИС-ийн дотуур байруудад хийж байна

Share Button

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан залуусыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран МУИС-ийн дотуур байрны оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, танилцуулга хийж байна. Тус үйл ажиллагаа 4 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2018.09.04/ МУИС-ийн II дотуур байрны оюутнуудад сургалтыг зохион байгуулав.


Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн дотуур байранд амьдардаг оюутнуудаас гадна шинээр элсэн суралцсан оюутнууд хамрагдах боломжтой юм.