Mitsubishi UFJ Foundation-ний нэрэмжит тэтгэлэгт материал хүлээн авч байна

Share Button

Тэтгэлгийн нэр: Mitsubishi UFJ  Сангийн нэрэмжит тэтгэлэг

Тэтгэлгийн зорилго: Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд  оюутнуудын идэвхи санаачлагыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Тэтгэлэг хүлээн авагчийн тоо: 16 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ

А групп- 500$,  6 суралцагч

  • ХШУИС-ийн суралцагч
  • ШУС,БУС-ийн суралцагч

В групп-300$, 10 суралцагч

  • ОУХНУС-ийн суралцагч
  • ХЗС-ийн суралцагч
  • ШУС, НУС-ийн суралцагч
  • ШУС, ХУС-ийн суралцагч

Тэтгэлгийн нөхцөл:  Тэтгэлэг оюутанд нэг удаа олгогдоно. Гаргасан амжилт, ахиц дэвшлийг харгалзан сургуулийн захиргааны хүсэлтээр нэг удаа үргэлжлүүлэх буюу тэтгэлгийн хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Суралцагчид тавигдах шаардлага:

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвхи санаачлагаа илтгэн харуулсан, санхүүгийн дэмжлэг шаардлагатай 2,3,4 дүгээр түвшний  бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
  • Сурлагын голч онооны үзүүлэлт GPA-нь А групп бол 3.0 болон түүнээс дээш, В группэд хамаарагдах бол 3.2 буюу түүнээс дээш байна

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Бөглөж бэлэн болгосон Data sheet хуудас 

    Татах (XLS, 32KB)

  • МУИС-ийн оюутны анкет 

    Татах (DOCX, 20KB)

  • Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт-англи, монгол хэл дээр

Тэтгэлэг гардуулах хугацаа: 2018 оны 10 дугаар сард

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн Хичээлийн II байрны 216 тоот, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүргүүлнэ.

Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 9 дүгээр сарын 24-ний 12.00 цаг хүртэл хүлээж авна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу. Та бүхэнд амжилт хүсье.

Оюутан, төгсөгчийн хэлтэс