МУИС-ийн Номын санд 3 номын санч шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Номын санд 3 номын санч шалгаруулж авна.

Төв номын сангийн гэрээр олгох фондод ажиллах номын санч

  • Номын санчаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /голч оноо 3,0-с дээш/
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх
  • Номын сангийн програм дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаж түвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай

Бизнесийн сургуульд ажиллах номын санч

  • МУИС-ийг бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн /Бизнес, эдийн засгийн чиглэлийн фондтой тул тус чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
  • Номын санчаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /одоогоор тус чиглэлээр оройн болон эчнээ ангид суралцаж байж болно/
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн, номын сангийн програм дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаж түвшний мэдлэгтэй
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

Эрдэм шинжилгээний уншлагын танхимд ажиллах номын санч

  • Гадаадын их дээд сургуулийг бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн /ЭШ уншлагын танхимын гадаад хэл дээрх номыг коха програм дээр редакторлох, гадаад номыг бусдад таниулах замаар эргэлтийг сайжруулах/
  • Номын санчаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /одоогоор тус чиглэлээр оройн болон эчнээ ангид суралцаж байж болно/
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн, номын сангийн програм дээр ажиллах чадвартай
  • 2 болон түүнээс дээш хэлтэй /нэг хэлийг нь төгс эзэмшсэн байх/
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

2018 оны 9 дүгээр сарын 11-19-ний 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар