МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвд мэргэжилтэн сонгон шалгаруулж авна

Share Button

МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Байгууллагын нэр:               Монгол Улсын Их Сургууль

Нэгжийн нэр:                         Багшийн хөгжил, цахим сургалтын төв

Ажлын байрны нэр:             Төвийн мэргэжилтэн

Ажлын байрны нөхцөл:      Ажлын 5 өдөр 40 цаг, шаардлагатай үед илүү цагаар болон Бямба гаригт ажиллана.

МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь 2016-2017 оны хичээлийн жилд байгуулагдсан бөгөөд тус сургуулийн 1000 гаруй профессор багш нарын академик хэрэгцээнд үндэслэн сургалт, судалгааны арга зүй болон хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр Сургалт, оюутан хариуцсан дэд захирлын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг нэгж юм. Төвийн  мэргэжилтэн нь төвийн эрхлэгчийн удирдлага, зөвлөмжийн дагуу төвийн үйл ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалт, гүйцэтгэлийг хангахад биечлэн оролцоно.

Мэргэжилтний үүрэг:

  • Төвөөс зохион байгуулах сургалт, семинар болон бусад үйл ажиллагааны бэлтгэл хангах
  • Төвийн өдөр тутмын бичиг хэргийг үнэн зөв, эмх цэгцтэй хөтлөх
  • Төвийн үйл ажиллагаанд шаардлагатай бичиг цаас, сургалтын материал, тоног төхөөрөмжийг захиалах, худалдан авах, санхүүгийн зардал тооцоог үнэн зөв хийж холбогдох удирдлага болон санхүүгийн ажилтанд танилцуулах
  • Төвийн ажлын болон сургалтын өрөөний эмх цэгц, бэлэн байдлыг хангах
  • Төвийн өдөр тутмын, төлөвлөгөөт, нэмэлт үйл ажиллагааны талаар мэдээ, тайланг боловсруулан төвийн эрхлэгч болон удирдах ажилтанд танилцуулах
  • Төвд зочилсон багш нарт хэрэгцээт мэдээлэл өгөх
  • Төвийн вебхуудсыг хариуцан ажиллах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажлыг гүйцэтгэх

Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Академик байгууллагын соёл, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн хүндэтгэдэг
  • Байгууллагын нийтлэг зорилгын төлөө бусадтай хамтран ажиллах чадвартай
  • Монгол хэлээр албан бичиг баримт боловсруулах өндөр ур чадвартай
  • Оффисийн программууд, интернетийн орчинд чадварлаг ажилладаг
  • Англи хэлний дундаас ахисан дунд шатны мэдлэг,чадвартай
  • Цаг, хүчээ зөв, үр ашигтай хуваарилан аливаа ажлыг эрэмбэлэх чадвартай
  • Бичиг цаас боловсруулах, төлөвлөх ажилд нухацтай, нямбай ханддаг

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Багш нартай мэргэжлийн ёс зүйн өндөр түвшинд харилцах ур чадвартай
  • Төвийн үйл ажиллагаанд оролцогчдын хувийн болон мэргэжлийн нууцыг чандлан сахих өндөр ёс зүйтэй
  • Шинийг эрэлхийлэх, бүтээлчээр сэтгэх, тасралтгүй хөгжих хүсэл эрмэлзлэлтэй
  • Их дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай бол тул давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Тухайн ажлын байрыг сонирхож буй шалтгаанаа өгүүлсэн товч эссэ (500 үгнээс хэтрэхгүй)
  • Хувь хүний итгэл үнэмшил, үнэт зүйлс, эрхэм чанараа тодорхойлсон товч эссэ (500 үгнээс хэтрэхгүй)
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын удирдах ажилтан эсвэл удирдагч багшийн тодорхойлолт
  • Боловсролын/эрдмийн зэргийн дипломын баталгаажуулсан хуулбар дүнгийн хамт, бусад мэргэжлийн болон хөрвөх ур чадвараа дээшлүүлсэн сургалтын үнэмлэх, батламжийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэх хугацаа: Уг ажлын байрыг сонирхон өргөдөл ирүүлэгчдийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний оройн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоотод бүртгэнэ. Тодруулах асуудлаар 75754400 (1132) тоот утсаар холбогдоно уу.

МУИС-ИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР