МУИС-ийн “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”, “ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ”, “ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ” шалгаруулах тухай

Share Button

Багш нарын баярын өдрийг тохиолдуулан МУИС-ийн шагнал урамшууллын нийтлэг журмын дагуу МУИС-ийн оны шилдэг багш нарыг “Оны шилдэг багш”, “Оны шилдэг судлаач багш”, “Оны шилдэг залуу багш” гэсэн номинациар шалгаруулах тул нийт бүрэлдэхүүн сургуулиуд дотооддоо багш нараа сонгон шалгаруулалт хийж, шалгарсан нэр дэвшигчийн төрийн албан хаагчийн анкет /маягт №1/, бүтээлийн товчоо болон бусад шаардлага бичиг баримтын хамт  2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Элсэлт, бүртгэлийн хэлтэст /Хичээлийн 2-р байрны 108 тоот/  хураалгаж 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 14.00 цагаас Номын сангийн 202 тоотод болох багш нарын үзэсгэлэнд оролцоно уу.

Элсэлт, бүртгэлийн хэлтэс