Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цуврал сургалтыг зохион байгуулж байна

Share Button

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран оюутнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн сургалтад СБД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа “Гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр МУИС-ийн оюутны V дотуур байранд амьдардаг оюутнуудад зохион байгуулав. Сургалтын агуулгад цахим гэмт хэрэг, Unfriend хөдөлгөөний тухай, эрүүл аюулгүй орчинд хэрхэн амьдрах, интернет орчинг хэрхэн зохистой ашиглах, хүмүүжил, хүнлэг чанар зэрэг сэдвүүд багтсан байлаа.