Нүүр / Эхлэл / Генетик,молекулбиологийн улсын 2-р олимпиад боллоо

Генетик,молекулбиологийн улсын 2-р олимпиад боллоо

Share Button

Энэ оны 3-р сарын 31 нд  МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит   Генетик, молекулбиологийн улсын   2-р олимпиад  амжилттай болж өндөрлөө.  Тус олимпиадад МУИС, ЭМШУИС, ХААИС, ШУТИС, МУБИС, Этүгэн дээд сургууль, Эрүүл мэндийн технологийн  сургууль, Монгол Олон улсын их сургууль, Улаанбаатар их сургууль, Ач анагаах ухааны дээд сургууль  зэрэг  10 гаруй  их дээд сургуулийн 171 оюутан оролцлоо.

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо”  ХХК,  БОАЖЯ-ны био-аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, ББС-ийн оюутны зөвлөл, Монголын биотехнологийн нийгэмлэг,  ББС –ийн бакалаврын хөтөлбөрт генетикийн мэргэжлээр суралцан 2000 онд төгссөн, ХБНГУ-ын Хейдельбергийн их сургуульд  докторын зэрэг хамгаалсан (Ph.D) Төмөрбаатарын Индра  зэрэг  төр , олон нийт, аж ахуйн байгуулага, хувь хүмүүс ивээн  тэтгэж  шагналын санг бүрдүүлсэн байна.

Олимпиадад оролцогч нарт  зориулж академич Ц. Оюунсүрэн, доктор Ц. Халиун нар лекц уншив.  БОАЖЯ-ны Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны   ажилтан О. Билгүүн,  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны инновацийн хэлтсийн дарга Б.Арвинбаяр,  “Монхимио” ХХК-ны төлөөлөгч Амарсайхан, ШУТИС-ийн багш доктор Төрмөнх, Микробиологийн тэнхмийн эрхлэгч доктор Р.Чинзориг нар оролцож шагнал  гардууллаа. Олимпиадыг Биологийн 4-р  анги, Генетик, молекулбиологийн групп зохион байгуулсан юм. Мөн зохион байгуулах ажилд гүн туслалцаа үзүүлсэн МУИС-ийн захиргаа, ББС-ийн захиргаа, ивээн тэтгэгч нарт  гүн талархалаа илэрхийлж байна.  

Олимпиадын дүн

1-р байр: Зоригтын Түвшинзаяа.  МУИС. Биол-3 курс (генетик) Алтан медаль, өргөмжлөл, 300000 төг

2-р байр: Дамжингийн Чинзориг.  ЭМШУИС,Биоанагаах-4 курс     Мөнгөн медаль, өргөмжлөл, 200000 төг

2-р байр: Баяраагийн Мөрөн.  ЭМШУИС,Анагаах-4 курс                     Мөнгөн медаль, өргөмжлөл, 200000 төг

3-р байр: Энхбатын  Мөнхбилэг. МУИС, Биол-3 курс (генетик) Хүрэл медаль, өргөмжлөл, 100000 төг

3-р байр: Ганболдын Пүрэвжаргал.  МУИС, Биол-3 курс (микробиологи) Хүрэл медаль, өргөмжлөл, 100000 төг

3-р байр: Батсайханы Жаргалан. МУИС, Биол-3 курс (генетик) Хүрэл  медаль, өргөмжлөл, 100000 төг

Алтан хонхны тэмцээний  тэргүүн   байр:

Доржсүрэнгийн Золбаяр.  МУИС, Биотех-2 курс                               Өргөмжлөл, 100000 төг

Copyright © 2009 МУИС. All rights reserved.