Нүүр / Зарлал / ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ тэтгэлэгт хөтөлбөр -2012 зарлагдлаа

ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ тэтгэлэгт хөтөлбөр -2012 зарлагдлаа

Share Button
Моннис интернэшнл 2012-2013 оны хичээлийн жилийн
Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт таныг урьж байна.Моннис интернэшнл 2007 оноос эхлэн 6 дахь жилдээ сурах эрмэлзэл дүүрэн оюутан залууст зориулж Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа билээ. Бидний зорилго компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд тэргүүний шилдэг оюутны хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин бэлдэхэд оршино.
    Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалавр зэргийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр

• 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгоно.
• 2007-2008 оны хичээлийн жилд тус тэтгэлэгт хөтөлбөрт 1-ээс 4-р курсийн хот, хөдөөгийн нийт 30 оюутнуудыг шалгаруулсан билээ. Эдгээр оюутнуудаас 3,4-р курсийн 15 оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн дагуу компанид дадлага хийж, 11 оюутан сургуулиа амжилттай төгсөж эдгээр төгсөгчдөөс 5 оюутан тус компанид ажиллаж байна.
• 2008-2009 оны хичээлийн жилд 15 оюутан
• 2009-2010 оны хичээлийн жилд 10 оюутан
• 2010-2011 оны хичээлийн жилд 10 оюутан
• 2011-2012 оны хичээлийн жилд 20 оюутан тус тус шалгаруулалтад тэнцэн компанийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан билээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү   http://monnis.com/media/news/204

 

Copyright © 2009 МУИС. All rights reserved.