Нүүр / Зарлал / СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА

Share Button
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам“-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.

 

Шалгаруулалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын сурлагын голч дүн нь 3,25 ба түүнээс дээш, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан,  гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад Сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн, сургуулийн албан ёсны урилгатай хүмүүс /цаашид “шалгуулагч” гэнэ/-ийг оруулна.
А. Бүртгэл

Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2012 оны 9 дүгээр сарын 5-наас 9-ний өдрүүдийн 9:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн нэгдүгээр байрны 202 дугаар өрөөнд бүртгэнэ. /БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ 2012 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 16 ХҮРТЭЛ СУНГАЛАА/ Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг  авчирна. Үүнд:

1.    Өргөдөл-Маягт (татаж авах (60 KB) );

2.    Олон улсын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элсүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал (энэ санхүүжилтэд хамагдах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг дараах хаягаар орж  харах):

·         QS World University Rankings – http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings

·         Academic ranking of world universities – http://www.arwu.org

3.    Судалгааны ажлын  товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан бичсэн байх бөгөөд судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүнгээ илэрхийлсэн байна);

4.    Докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);

5.    Ажил байдлын тодорхойлолт (Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага, судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтнээс ажиллаж байсан болон цаашид суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолт, захидлыг битүүмжлэн ирүүлнэ. Тодорхойлолт өгсөн хүний  хаяг, утас тодорхой  байх шаардлагатай);

6.    Бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

7.    Гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримтын (TOEFL, IELTS гэх мэт)  нотариатаар баталгаажуулсан хуулбар;

8.    Шалгалтын хураамж 35000 төгрөг.

Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.

Б. Шалгаруулалт

Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Шалгаруулалтын агуулга нь шалгуулагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтанд шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын түвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практик ач холбогдолын талаар үнэлгээ өгөхөд оршино.

Шалгаруулалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-13-ны  өдрийн 15:00 цагаас МУИС-ийн нэгдүгээр байранд зохион байгуулна. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. Уралдаант шалгалтын дүнг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагт мэдэгдэнэ. /БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАРУУЛАЛТ 2012 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 18-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛОХ БА ШАЛГАЛТЫН ДҮН 21-НИЙ ӨДӨР ГАРНА/

Шалгаруулалтад 60-аас дээш оноо авсан оролцогчдыг Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах квотод багтаан мэргэжлийн чиглэлээр онооны дарааллаар жагсаан тухайн хамгийн өндөр оноо авсан 30 хүнийг шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй шалгуулагчдад хамаарна/-ын дипломын голч дүнг харгалзана. Дипломын голч дүн тэнцвэл хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзана.

Шалгалтад тэнцсэн иргэнийг суралцуулах шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гаргана. Гадаадад суралцагч нь Сургалтын төрийн сантай гэрээ байгуулах ба гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүргийг тодорхой тусгана.

В. Суралцах чиглэл

Дор дурдсан мэргэжлийн чиглэлээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцуулна:

Мэргэжлийн чиглэл,
Зам тээвэр, барилга, эрчим хүч
1 Авто зам, гүүрийн инженер
2 Төмөр замын инженер
3 Аэронавигаци
4 Тээврийн логистек
5 Газрын зохион байгуулалт, кадастр
6 Барилгын инженер
7 Барилга, байгууламжийн архитектур
8 Сэргээгдэх эрчим хүч
9 Дулаан хангамж
10 Цахилгаан хангамж
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр
11 Хүнсний биотехнологи
12 Хүнсний эрүүл ахуй , аюулгүй байдал
13 Хүнсний химийн шинжилгээ
14 Жимс, жимсгэний агрономи
15 Хүлэмжийн аж ахуй
16 Үр тариа, тэжээлийн агрономи
17 Ургамал хамгаалал, хөрс судлал
18 ХАА-н техник, тоног төхөөрөмжийн инженер
19 Ээрэх үйлдвэрлэлийн технологи
20 Ноос, ноолуурын технологи
21 Сүлжмэлийн технологи
22 Арьс ширний технологи
23 Хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт
Геологи, уул уурхай
24 Геологи
25 Геофизик
26 Тандан судалгаа
27 Хайгуулын өрөмдлөг
28 Байгалийн хий
29 Газрын тосны өрөмдлөг, олборлолт
30 Уул уурхайн баяжуулалт
31 Далд уурхайн технологи
32 Металлургийн инженер
33 Уурхайн тоног төхөөрөмжийн механик
Боловсруулах үйлдвэр
34 Ховор металлын хүдрийн баяжуулалт, боловсруулалт
35 Өнгөт металлургийн боловсруулах технологи
36 Нүүрсний гүн боловсруулалт
37 Металл боловсруулалт
38 Хими технологи
39 Биотехнологи
40 Нанотехнологи
41 Материал судлал
Мэдээллийн технологи, электроник
42 Программ хангамж
43 Биоинформатик
44 CAD/CAE/CAM
45 Хөдөлгөөнт холбооны технологи
46 Наноэлектроник
47 Электроник автоматжуулалт
Физик, математик, байгалийн ухаан
48 Биофизик
49 Математик
50 Микробиологи, биотехнологи
51 Генетик-молекул биологи
52 Газарзүй
53 Хөрс судлал
54 Цаг уур
Экологи, байгаль хамгаалал
55 Ойн экологи
56 Ландшафтын экологи
57 Байгаль орчны мэдээллийн систем
58 Ургамал хамгаалах биологийн арга
59 Экологи, байгаль хамгаалал
Эрүүл мэнд
60 Дархлаа судлал
61 Эс судлал
62 Нян судлал
63 Вирус судлал
64 Удам зүй
65 Халдвар судлал
66 Гэмтэл согог
67 Эмнэлгийн тоног төхөөрөмж
Эрх зүй
68 Хүний эрх
69 Олон улсын гаалийн эрх зүй
70 Хөдөлмөрийн эрх зүй
71 Оюуны өмчийн хамгаалалт
Удирдлага, менежмент
72 Хүн амын хөгжлийн бодлого төлөвлөлт
73 Шинжлэх ухаан, технологийн менежмент
74 Газрын менежмент
75 Тээврийн зохицуулалт, зохион байгуулалт
Боловсрол, соёл
76 Боловсрол судлал, заах арга зүй
77 Боловсролын үнэлгээ
78 СӨН-ны хүүхдийн сэтгэл судлал, хэл яриаг хөгжүүлэх аргазүй
79 Соёлын өвийн үнэлгээ
80 Номын сан судлал
81 Урлаг судлал
82 Хөгжим судлал
Нийгмийн ухаан
83 Улс төр судлал
84 Социологи
85 Сэтгэл судлал

 

Copyright © 2009 МУИС. All rights reserved.