“ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРҮҮД” хэмээх лекц болж өнгөрлөө
  Оюу толгой компанийн тэтгэлэгт хөтөлбөр болон бусад боломжуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх “ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРҮҮД” нэртэй лекц МУИС-ийн дугуй танхимд болж өнгөрлөө. Тус компаний Сургалтын хэлтсийн менежер ноён Керн Вон Хаген, Сургалтын ахлах мэргэжилтэн Л.Удвал, Сургалтын мэргэжилтэн Б.Болормаа, Сургалт хариуцсан мэргэжилтэн Ё.Лхамаа нар хүрэлцэн ирж тэтгэлэгт хөтөлбөрийн тухай танилцуулга хийлээ. Оюу толгой компани нь 2010-2015 онд давхардаагүй тоогоор 200 оюутан тэтгэлгээр сургахаар шийдвэрлэж өнөөдрийг хүртэл 100 оюутан тэтгэлэгт хамрагдсан байна. Энэ тэтгэлэг оюутнуудад санхүүгийн туслалцаа үзүүлж, Оюу Толгой компаниас зарладаг бусад хөтөлбөрүүдэд үргэлжлүүлэн хамруулах гол зорилготой юм. 2013-2014 оны хичээлийн жилд 35 оюутан шалгаруулж авах тул оюутан та өөрийн материалыг уг хөтөлбөрт илгээж тэтгэлэгийн эзэн болохыг урьсан юм. МУИС-Оюутанд үйлчлэх төв                    цааш унших →
UB IMPULSE 2: ”Эдийн засгийн өсөлтийн чанар” сэдэвт  ээлжит хэлэлцүүлэг болж өнгөрлөө
Санаачлагч, зохион байгуулагч: МУИС, ЭЗС GIZ/Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Эрдэс баялагийн хөтөлбөр Ивээн тэтгэгч. GIZ/Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Эрдэс баялагийн хөтөлбөр   ГОУХАН-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуультай (МУИС-ЭЗС) хамтран UB IMPULSE 2: ”Эдийн засгийн өсөлтийн чанар” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр “Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдвийн хүрээнд -          Евро бүсийн эдийн засгийн нөхцөл байдал? -          Евро(пын) хямралын шинж тэмдэг? -          Европын санхүү, эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ? -          Европ, Ази болон Монголын эдийн засгийн бодлого хямралыг даван туулахад хангалттай юу? зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Цуврал хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч: -          ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн “IFO Институт” –ийн Ерөнхийлөгч Проф. Др. Хүндэт Др. Ханс-Вернер Зинн (http://en.wikipedia.org/wiki/Hans-Werner_Sinn) Анхны хэлэлцүүлэг “Хөгжлийн төлөөх инноваци: өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сэдвээр 2013 оны 01-р сарын 22-нд зохион байгуулагдаж байсан. UB IMPULSE 2 цуврал хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэний нийгмийн төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 280 гаруй төлөөлөгчид оролцож өөрсдийн санал бодлыг хуваалцаж, сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Холбоотой линкүүд: http://economy.news.mn/content/126281.shtml http://www.24tsag.mn/content/39467.shtml  цааш унших →
цааш - 2013.09.13
МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль Япон Улсын Отани Их Сургуультай онлайн уулзалт хийж, гэрээ байгууллаа
МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль Япон Улсын Отани Их Сургуультай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хичээлийн II байрны 266 тоот уулзалтын өрөөнд онлайн уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр талууд түүх, Буддын судлал, археологи-антропологийн салбарт хамтран онолын болон хээрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, багш нарын мэргэжил дээшлүүлэх, харилцан багш, оюутан солилцох талаар хэлэлцэн тохирч санамж бичиг байгуулав. Тус онлайн уулзалтанд Япон Улсын Отани Их Сургуулийн талаас тус их сургуулийн дэд захирал бөгөөд Японы Шин Буддизмын Нэгдсэн Хүрээлэнгийн захирал, доктор, профессор Асами Наоичиро, тус хүрээлэнгийн дэд захирал, доктор Фужита Ёошитака, профессор Такаши Мацукава, Отани Их Сургуулийн Сургалт, Эрдэм шинжилгээний хэлтэсийн дарга, доктор Такикава Ёошихиро, дэд дарга хатагтай Яаги Такаэ нар, МУИС-ийн НШУС-ийн талаас захирал, доктор Г.Эрдэнэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Төртогтох, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор М.Гантуяа, археологи-антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат, шашин судлалын тэнхмийн ахлах багш С.Дэмбэрэл нар оролцон хоёр сургуулийн холбогдох салбаруудад сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Санамж бичгийн агуулгад үндэслэн хоёр тал энэ хичээлийн жилээс эхлэн буддын шашин судлал, түүх, археологийн судалгааны чиглэлээр тодорхой олон ажлуудыг хамтран хийж эхлэх юм. Мөн онлайн уулзалтын үеэр Японы “Чугай Нирро”, “Бун Ка Жихо” сонины сэтгүүлчид НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяраас хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар сонирхсон асуултандаа хариулт авч, дэлгэрэнгүй ярилцав. НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяр, профессор Такаши Мацукава нар уулзалтын үеэр Японы Отаны Их Сургуулийн удирдлагууд МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Төртогтох, профессор Такаши Мацукава, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор М.Гантуяа, археологи-антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат нар Санамж бичигт гарын үсэг зурлаа МУИС-ийн НШУС-ийн захирал, доктор Г.Эрдэнэбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Төртогтох, профессор Такаши Мацукава, шашин судлалын тэнхмийн эрхлэгч, доктор М.Гантуяа, археологи-антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат нар    цааш унших →
цааш - 2013.09.12
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Австри улсад айлчлаад ирлээ.
МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал профессор Ж.Батхүү нь  Герман улсын Мүйнстер хотноо болсон олон улсын Эмийн ургамал, Байгалийн Нэгдлийн Химийн Нийгэмлэгийн 61-р конгресст оролцож, Австри улсын Грацын их сургуульд айлчлаад ирлээ. Профессор Ж.Батхүүг Австри улсын Грацын их сургуулийн захирал, хатагтай Crista Neuper, Грацийн их сургуулийн Эм зүйн институтийн доктор, профессор Adelheid Brantner нар хүлээн авч уулзан, санал бодлоо солилцов. МУИС, Грацын их сургууль хоёр нь 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Одоогоор ББС-ийн Биоорганик хими-фармакогнозын лаборатори( Ж.Батхүү), Грацын их сургуулийн Эм зүйн институтийн фармакогнозын лаборатори( проф.A.H.Brantner) хоорондын түвшинд байгаа хамтын ажиллагааг салбар дундын болгон өргөтгөх, 2 их сургууль хоорондын хамтын ажиллагаагаар дамжуулан Европын холбооны янз бүрийн төсөл, хөтөлбөрт (Жишээ нь:” Horizon 2020”  г.м) хамрагдах өргөн боломж байгааг 2 тал санал нэгтэй тэмдэглэж, цаашид эдгээрийг ажил хэрэг болгох талаар идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов. Дэд захирал Ж.Батхүү Грацын их сургуулийн Чанарын менежментийн баг (док. Mag Julia Froehlich), Ургамал судлалын институт (проф. Helmut Mayrhofer), Молекул биологийн институт (проф. Kai Uwe Froehlich)-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Проф. Helmut Mayrhofer нь Монголын хаг судлах талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн болно. Грацын их сургуультай хамтран ажиллах  сонирхолтой профессор, багш, судлаач нар холбоо барина уу. Грацын их сургуулийн захирал, хатагтай Crista Neuper, Грацийн их сургуулийн Эм зүйн институтийн доктор, профессор Adelheid Brantner нарын хамт   Жич: Энэ сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.uni-graz.at/en/ хаягаар орж авна уу.   Мэдээг бэлтгэсэн: ГХХАХ-ийн мэргэжилтэн Д.Саранцэцэг  цааш унших →
цааш - 2013.09.12
Шашин cудлалын оюутнууд тэтгэлэг авлаа
2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Академич Г. Лувсанцэрэнгийн нэрэмжит Монголын Буддын Судлалын хүрээлэнгээс МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Шашин Судлалын тэнхмийн тэргүүний сурлагатай хоёр оюутанд жил бүр олгодог тус бүр 500 000 төгрөгийн тэтгэмжийг энэ жил уламжлал ёсоор тав дахь жилдээ гардууллаа. Энэ жилийн тэтгэмжийг  3-р ангийн оюутан Б.Батчулуун, Л.Бадрах нар хүлээн авав. Тэтгэлэг гардуулах ёслолд Монголын Буддын судлалын хүрээлэнгийн захирал Л.Батжил болон МУИС-ийн Шашин Судлалын тэнхмийн багш оюутнууд оролцлоо.  цааш унших →
цааш - 2013.09.10
МУИС-ийн 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
МУИС-ийн 71 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн  нээлтийн үйл ажиллагаа 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9 цагт боллоо. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож, багш эрдэмтэд, оюутан залууст хандаж хэлсэн үгэндээ “МУИС нь дэлхийн 200 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг, улс эх орондоо 60 гаруй мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн, шинжлэх ухаан, технологийн олон салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлж байгаа тэргүүлэгч сургууль юм. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, үндэсний мэдлэгийн тогтолцоог өөрчлөн шинэчилж, зөв чиглүүлэн хөгжүүлэхэд МУИС-ийн профессор багш, ажилтан, төгсөгч, оюутан залуус чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэлэв. Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, МУИС-ийн захирал А.Галтбаяр “Юуны өмнө бид нийгэм, хувь хүний хөгжлийн шаардлагыг хангасан, оюутны сонирхол, сонголтод суурилсан сургалт явуулах ёстой. Ингэснээр нийгмийн шаардлагыг хангасан чанартай төгсөгч, боловсон хүчин бэлтгэж чадна. Чанартай сургалт бидний нэг тулгуур гэвэл, нөгөө тулгуур нь шинэ мэдлэг технологи бий болгох үйл ажиллагаа юм” гэлээ. Түүнчлэн энэ хичээлийн жилд хөтөлбөр, сургалт, мэдээлэл, технологийн орчинг шинэчлэх, удирдлагын шинэ тогтолцоог бий болгох, судалгаанд суурилсан төгсөлтийн дараах сургууль байгуулах, гадаад, дотоодын зах зээлээс судалгааны төслүүдийг босгох зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа. Энэ хичээлийн жилд МУИС-д шинээр элссэн 3850 оюутнаас Улсын олимпиадад эхний байр эзэлсэн 33 оюутанд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олголоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр МУИС-ийн захирал А.Галтбаяр шилдэг оюутнуудын төлөөлөл болох Улсын олимпиадад 1-р байр эзэлсэн ЭЗС-ийн Г.Мөнхбаяр, ХХИС-ийн Г.Хонгорзул, МТС-ийн Б.Говьхүү, ГГС-ийн М.Болдбаяр, НШУС-ийн Г.Баярмаа нарт  нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. Түүнчлэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хамгийн өндөр оноотойгоор элссэн элсэгчиддээ оюутны үнэмлэхийг гардуулж, мөнгөн хонхны жингэнээгээр оюутнууд хичээлдээ орлоо. Мөн шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгох захирлын нэрэмжит шагналыг ББС-ийн сургуулийн багш Н.Баатарбилэг гардууллаа. Нийт багш ажилчид, төгсөгч оюутнууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.  цааш унших →
цааш - 2013.09.3
МУИС-ийн захирал А.Галтбаярын 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/431 тоот тушаалаар профессор Ж.Батхүү Монгол улсын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогдлоо. Ж.Батхүү нь МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуульд 2001 оноос эхлэн дэд профессор, профессорын орон тоонд ажиллаж байсан бөгөөд Япон улсын Тохокүгийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, Австри улсын Грацийн их сургууль, АНУ-ын Лювеллийн их сургуулиудад пост докторын судалгааны ажил хийж, олон төсөл хөтөлбөр удирдан хэрэгжүүлж байгаа судлаач юм.    цааш унших →
цааш - 2013.08.30
МУИС нь оюутанд үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээгээ сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх чиглэлд олон ажил хийж байгаагийн нэг нь оюутны сургалтын төлбөр төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлж буй ажил юм. Энэ ажлын хүрээнд тус сургуулийн харилцагч банк болох ХААН банк болон Голомт банктай байгуулсан гэрээнийхээ хүрээнд зохих ажлуудыг хийж байна. Эдгээр банктай тохиролцсон ёсоор сургалтын төлбөр төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын техникийн шийдлийг манай Мэдээллийн технологийн алба үндсэндээ хийж дуусгаад, оюутнууд сургалтын төлбөрөө цахим хэлбэрээр төлөхөд бэлэн болоод байна. Төлбөрийн шимтгэлийн хувьд 100,000 төгрөг хүртэлх гүйлгээнд 1%-ийн шимтгэл, 100,000 төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээнд 1000 төгрөгийн шимтгэл авахаар тохиролцсон. Голомт банкаар МУИС-ийн бүрэлдэхүүний аль ч сургуулийн оюутан төлбөрөө төлөх боломжтой бол ХААН банкны картаар ЭЗС, УБС, НШУС, ФЭС, ХС, ГХСС, МХСС, ББС-ийн оюутнууд төлбөрөө төлөх боломжтой байна. Оюутан төлбөрөө цахим хэлбэрээр төлөхийн тулд банкнаас интернэт код авах шаардлагатай бөгөөд Голомт банкны тухайд код авахаар хүсэлт гаргасных нь дараа өдрийн 15 цагаас хойш код нь идэвхижиж байгаа нь бага зэргийн хүлээлт үүсгэж байх талтай. Оюутан сургалтын төлбөрөө цахим хэлбэрээр төлснөөр цаг заваа хэмнэж, хичээл сонголтоо хугацаанд нь ямар нэг хүндрэл, бэрхшээл, давхар шат дамжлагагүйгээр баталгаажуулах, төлбөрөө хянах боломж бүрдэх ба өөрийн нэр дээрх картаас гадна эцэг, эх, асран хамгаалагч зэрэг өөр хүний нэр дээрх картаар ч төлбөрийг хийх бүрэн боломжтой тул заавал өөрийн нэр дээр карт нээлгэх гэж хугацаа алдах шаардлагагүй юм. МУИС-ийн Бакалаврын сургалтын алба 2013-8-29  цааш унших →
цааш - 2013.08.29
МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль нь өөрийн зохион байгуулдаг нийтэд нээлттэй онлайн хичээл (Massive Open Online Course)-д ахлах ангийн сурагчдыг хамруулахаар “Сант” бүрэн дунд сургууль, “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, “Байгаль-Эх лицей” ахлах сургууль, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид Массачусетсын Технологийн Дээд Сургууль (MIT) болон Харвард Их Сургууль (Harvard University)-ийн хамтран эхлүүлсэн edX (www.edx.org) системийн болон цаашид МТС-ийн хөгжүүлэх нийтэд нээлттэй онлайн хичээлд хамрагдах, МТС-ийн кредит авах боломж бүрдэх юм. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд онлайн хичээлийн зөвлөгөө, шалгалтыг тус сургуулийнхантай хамтран зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулах юм байна. Энэхүү хамтын ажиллагаа хэрэгжсэнээр дараах үр дүнгүүд гарах юм. Үүнд: 1.      Сурагчид ахлах ангидаа их сургуулийн сургалтаа эхлүүлэн онлайн хичээлийг судлан кредит цуглуулах болсоноор их сургуулийг богинохон хугацаанд амжилттай суралцан төгсөх бололцоо бүрдэнэ. 2.      Боловсон хүчин дутмаг алслагдсан орон нутгийн сургуулийн сурагчид олон улсын чанартай агуулгаар хичээл үзэх болно.  Гэрээ байгуулсан талуудын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр цаашид бүх сургуулийн сурагчдад нээлттэйгээр үргэлжлэх юм байна. Массачусетсын Технологийн Дээд Сургууль (МТДС)-ийн edX системийн нийтэд нээлттэй онлайн хичээлийг “Сант” сургуулийн сурагчид, МУИС-ийн МТС-ийн оюутнууд судалсан анхдагчид юм. Сант сургуулийн сурагчид “Электроникс ба хэлхээ” онлайн хичээлийг амжилттай судалсанаас 100 оноо авч тэнцсэн сурагч Баттүшиг Массачусетсын Технологийн Дээд Сургуулийн тэтгэлгээр суралцах болсон бол 3 сурагч дэлхийн тэргүүлэх их сургуульд Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах болзлыг хангаад байна. “Дээд боловсролын шинэчлэл” төслийн шугамаар 2012 оны 9-р сард АНУ-д хийсэн албаны аялалаар суурь нь тавигдсанаар МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль нь Массачусетсын Технологийн Дээд Сургуулийн нийтэд нээлттэй онлайн сургалтын төвтэй хамтран ажиллаж онлайн хичээл, танхимын зөвлөгөө, шалгалт хэмээх хосолсон хэлбэрээр сургалт явуулан өөрийн сургуулийн кредит олгодог болоод байгаа билээ. МТДС-ийн edX системийн онлайн хичээлийг нэвтрүүлж байгаа МУИС-ийн МТС болон Сант сургуулийн туршлагыг Японы “Асахи” сонин, “Эн-Эйч-Кей” телевиз, болон АНУ-ын “Нью-Йорк таймес” сонингийн сэтгүүлчид сурвалжлаад байна.  цааш унших →
цааш - 2013.08.26
Сургалтын төрийн сангаас төрийн албан хаагчийн нэг хүүхдэд олгодог сургалтын төлбөрийн санхүүжилтэд хамрагддаг багш, ажилчдын анхааралд: 2013-2014 оны хичээлийн жилд “Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам”-ийн дагуу “Сургалтын төлбөрийг төрөөс хариуцан санхүүжүүлэх тухай гэрээ”-г сунгах багш ажилтнууд 2013 оны 9 дүгээр сарын 4-ний дотор хүүхдийн оюутны болон дүнгийн тодорхойлолт, сургалтын төлбөрийн нэхэмлэхийг авчирч, гэрээнд гарын үсэг зурна уу. Хугацаа хожимдсон тохиолдолд гэрээ сунгагдахгүй, гэрээ сунгаагүй бол санхүүжилт олгогдох боломжгүй болохыг анхааруулъя.   Жич: Гэрээг шинээр байгуулахгүй, зөвхөн өмнөх жилүүдэд гэрээ байгуулсан багш, ажилтнуудтай гэрээ сунгана.     Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба Хичээлийн 1-р байрны 212 тоот    цааш унших →
Copyright © 2009 МУИС. All rights reserved.