Оюутны математикийн олимпиадын 1-ийн давааны дүн гарлаа
Монголын оюутны математикийн 24-р олимпиадын нэгийн даваанд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, СЭЗДС, МҮИС, МГТИС болон Шинэ Монгол ДС-ийн нийт 128 оюутан өрсөлдсөнөөс дараах дүн гарчээ. Эднээс I түвшний ангилалд Д.Батзориг (МУИС), II түвшний ангилалд Н.Төмөр-Очир (МУИС), III- курсын ангилалд Б.Бат-Од (МУИС) нар онцгой амжилт гаргалаа. Тус даваанд дэвшигдсэн бодлогуудтай эндээс танилцаж болно.   Доор нэр нь гарсан оюутнуудыг олимпиадын хоёрын даваанд оролцохыг урьж байна. Хоёрын даваа 4 дүгээр сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ.  цааш унших →
Сургуулийн газарт төрийн байгууллага орон сууц барих уу
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ “ӨНӨӨДӨР” сонин. 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар     Өдөр бүр шахам гардаг газрын маргаан нийслэлийнхэнд сонин байхаа больсон. Гэтэл иргэдийн гомдлыг хүлээн авч, тэдний төлөө шийдвэр гаргах ёстой нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан нь өөрсдөө ардын хүүхдийн сургууль, ногоон байгууламж бүхий газарт ажилтнуудынхаа орон сууцыг барихаар санаархаж байх юм. МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей сургууль, Экологийн боловсролын төв нь хотын А зэрэглэлийн бүсэд Ардчиллын ордны хойхно байрладаг. Тус төв нь анх Залуу байгальчдын төв станц нэртэйгээр 1957 онд байгуулагдсан цагаасаа нэр, харьяалагдах байгууллагаа сольсноос бусдаар үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд Сэлбэ гол хүртэлх эзэмшлийн томоохон газар нь л хумигдсаар ирж. Харин барилгыг нь 1998 онд  нийслэлийн өмчид шилжүүлсэн байна. 11.389 ам метр газрыг нь 2009 оны зургадугаар сарын 8-ны тогтоолоор Экологийн боловсролын төвийн зориулалтаар МУИС-д 15 жилийн хугацаатай өгчээ. Гэтэл хоёр жилийн дараа буюу 2011 онд 10.589 ам метрийг нь нийслэлийн Өмчийн харилцааны газар МУИС-тай хамтран эзэмшихээр, үлдсэн 800 ам метрт хүүхдийн экологийн цэцэрлэг байгуулахаар газрын гэрчилгээг нь өөрчилжээ. Гэхдээ энэ талаараа МУИС-ийн удирдлагад мэдэгдээгүй гэнэ. Дараа нь 2014 онд цэцэрлэгийн зориулалтыг өөрчлөн, ажилтнуудынхаа орон сууц барихаар болжээ. Ингээд барилга барих “Их тайга” компанитай гэрээ хүртэл байгуулан, өөр нэг компаниар хөрсний шинжилгээ хийлгэсэн байна. Өнгөрсөн ням гаригийн үүрийн 04.00 цагт сургуулийн төмөр хашааг буулган, өөр хашаа татах гэснийг багш, ажилчид эсэргүүцэн болиулжээ. Энэ нь нийслэлийн Өмчийн харилцааны газар сургууль, Экологийн боловсролын төвд халдсан анхны тохиолдол биш гэж МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей сургуулийн нийгмийн ажилтан О.Орхонбаатар хэллээ. Тодруулбал,2008 онд хичээл амарсан үед тус газрынхан барилгыг битүүмжлэн шалыг нь ховхолж байсан удаатай гэнэ. Түүнчлэн “Газар чөлөөлж өгөхгүй бол нийслэлийн өмчийн барилгыг суллаарай” гэсэн албан бичиг МУИС-ийн удирдлагуудад хүргүүлсэн гэдгийг сургуулийнхан ярьсан. Иймээс энэ бүгдийг эсэргүүцэн “Байгаль эх” лицей сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөл, Экологийн боловсролын төвийн ажилтнууд жагсаал хийхээ мэдэгдээд байна. Сургуулийн гадна хавтгай төмөр давхарлан тавьсан нь барилгын компанийн татах гэж байсан хашаа нь гэнэ. Барилга барихаар санаархаж буй газарт багш, ажилтнууд галтбор, монос, нарс, гацуур суулгаж байв. Цаашид эмийн ургамал тарих гэнэ. Энэ нь тэдний хийх ёстой ажил ч гэлээ газраа алдахаас сэргийлэн яаран тарьж буй нь илт. Ядаж ингээд ч болов газраа хамгаалахыг хүссэн аж.  “Байгаль эх” лицей сургууль 2001 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Өдгөө 10, 11 дүгээр ангийн 12 бүлэгт 300 орчим хүүхэд суралцдаг. Харин Экологийн боловсролын төв нь амьтны музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэнэ. Монгол орны модлог ургамлын санг бүрдүүлэх нь тэдний зорилго. Манайд модлог ургамлын 140-190 төрөл зүйл байдгаас 30 зүйлийн 3000 орчим мод, сөөг цэцэрлэгт хүрээлэнд ургаж байгаа аж. Хүүхэд мэддэг зүйлээ л хайрладаг. Тиймээс тэднийг байгаль, экологийн талаар мэдлэгтэй, түүнийгээ хайрладаг байхад зориулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танин мэдэхүйн сургалт явуулдаг. Долоо хоногт дунджаар 60 хүүхэд үйлчлүүлдэг гэсэн. МУИС-ийн багш нар энд судалгаа, оюутнууд дадлага хийдэг. Японы GNC байгууллагатай 10 жил хамтарч ажиллаж байгаа бөгөөд модны төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд япончууд жил бүр хөрөнгө оруулдаг аж. Экологийн боловсролын төвийнхний бас нэг зорилго нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хотын төвд байгуулах. Үүний тулд модныхоо тоог нэмж, хайлаас, шар хуайсаар хашаа “барих” ажлаа эхэлжээ. Цэцгийн хүлэмж нь л гэхэд 30 гаруй жил болж буй. Өвөл, зунгүй ажилладаг, хоолны амтлагч, чимэглэлийн ургамал тарьж, томоохон ресторануудад нийлүүлдэг байна. Хүлэмжийг Герман улсын Олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төвөөс 90 гаруй сая төгрөгөөр тохижуулж өгчээ. Харин сургуулийн хашаан дахь хүлэмжинд үрээр мод тарьдаг. Музей нь Монгол орны зэрлэг амьтдын 300 орчим үзмэртэй юм билээ. МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р.Сүнжидмаа “Нийслэлийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд байгаа амьтан, ургамлын олон төрөл зүйлтэй танилцах боломжтой цорын ганц газар нь манайх. Иймээс энэ бүхнийг устгаж болохгүй” гэлээ. Мэдээж орон сууцны барилга ганц, хоёр давхар байхгүй нь тодорхой. Сургуулийнхны нар харах боломжийг хязгаарласан өндөр барилга босохоос гадна автомашины зогсоол барьж таарна. Хамгийн гол нь тэнд байгаа мод, сөөгийг устгахгүйгээр барилга барих боломжгүй. Улаанбаатар хотод ус, агаар шиг хэрэгтэй, юугаар ч үнэлж барамгүй ногоон байгууламжаа энэ мэтээр төрийн байгууллага нь өөрсдөө устгаж боломгүй санагдана. Бид мэдээллээ тэнцвэртэй хүргэх үүднээс нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаас энэ талаар тодруулахад: -“Байгаль эх” лицей сургуулийн газар болон барилга нь УИХ-ын 1998 оны тогтоолоор нийслэлийн өмчид шилжсэн. Тиймээс бид өмчөө хамгаалах үүднээс хашаа хатгах гэсэн юм. Гэтэл сургуулийнхан газрыг өөрийн өмч, биднийг булаах гэлээ гэж буруу ташаа мэдээлэл цацаж байгаа учраас бид шүүхэд хандахаар боллоо. -Танайх энэ газарт орон сууц барих гээд байгаа юм биш үү? -Мэдэхгүй. Тэр чинь зүгээр л ярьж байсан зүйл. -2009 онд тус газрыг МУИС-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн юм билээ. Харин танайх газрыг нь хуваан хамтран эзэмшигч болгож, нэг хэсгийг нь өөрийн эзэмшил болгосон гэдэг үнэн юм уу? -Тэрийг мэдэхгүй. Сургуулийн удирдлагатай уулзаж, санал нийлээгүй болохоор бид шүүхэд хандахаар болсон. Сургууль төрийн өмчийн байр ашиглаж байж, хувийн сургууль шиг хүүхдүүдээс сургалтын төлбөр авдаг. Ингэж болдог эсэх зэрэг хууль эрх зүйн орчныг судална. -Гол нь тэнд сургуулиас гадна бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн, мод сөөг байгаа шүү дээ. -Ямар үйл ажиллагаа явуулдаг нь хамаагүй. Нийслэлийн өмчид бүртгэлтэй л бол нийслэлийн өмч.     цааш унших →
МУИС-ийн
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015 оны нэгдүгээр сарын 21-24 өдрүүдэд Швейцарийн Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр зохиогдсон “Монголын үдэш” арга хэмжээн дээр МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн (хуучнаар) “Хүндэт доктор”, Швейцарийн холбооны улсын иргэн “Хэлний сургалт ба багшийн боловсролыг дэмжих Швейцарийн хөтөлбөр”-ийн удирдагч, хатагтай Анита Фарни-Майнирийг “Алтан гадас” одонгоор шагнасан байна.   Анита Фарни-Майнир 2006 оноос хойш МУИС-тай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний монголын соёл, боловсролыг хөгжүүлэх болон хүмүүнлэгийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захирал доктор Д.Сайнбилэгт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн үдийн зоог барив. Хатагтай Анита Фарни-Майнирт харилцаа, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн үйлст нь цаашдын улам их амжилтыг хүсэн ерөөв.   цааш унших →
МУИС-ийн нийт үйлчилгээний ажилчид
МУИС-ийн хичээлийн 8 байр, оюутны 6 дотуур байрын нийт 165 үйлчилгээний ажилчин өнгөрсөн бямба гарагт харьяа байр орчмын 50 м2 талбайд их цэвэрлэгээ хийлээ. Их сургуулийн нутаг дэвсгэрт орших нэгж бүрт эрүүл ахуйн орчныг ханган ажилладаг гол хүч нөөц болсон үйлчилгээний ажилчиддаа талархлаа.  цааш унших →
ХУС-ын Оюутны ЭШ-ний хуралд Европ судлалын тэнхимээс оролцох шилдэг илтгэлүүд шалгарчээ
МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр шинээр байгуулагдсан ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхим “Европ судлал: хэл шинжлэл, боловсрол судлал, олон улс, орон судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион явуулж нийт 14 итгэл хэлэлцүүлснээс дараах байруудыг эзэллээ.  -Хэлний бодлого, төлөвлөлт, -Авиа зүй, хэл зүй, утга зүй, -Өвөрмөц үг хэллэг, -Орчуулга зүй гэсэн 4 чиглэлд тавигдсан илтгэлүүдээс Тэргүүн байранд “Хүүхдийн уран зохиолын орчуулгын тухайд. Эрих Кэстнерийн “Эмил мөрдөгч болсон нь” зохиолын жишээгээр” Герман судлалын IV түвшний оюутан Ц.Энхмөрөн (Удирдагч багш: д-р. Ж.Ариун), дэд байранд Орос хэл шинжлэлийн III түвшний оюутан Ч.Бадамлянхуа “Цахим орчин дахь монгол хэлний хэрэглээ” илгэлээр (Удирдагч багш: Б.Дэмбэрэлмаа), Гутгаар байранд итали орон судлалын III түвшний оюутан Э.Батбилэгийн “Итали вино хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсан нь” илтгэлүүд (Удирдагч багш: Г.Бат-Учрал) нар тус тус  шалгарч, I, II, III зэргийн дипломоор шагнуулахын зэрэгцээ ХУС-ын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхтэй боллоо. Мөн хуралд хүрэлцэн ирсэн Оросын соёл шинжлэх ухааны төвийн төлөөлөгч  Бронская Т.В. Орос судлалын салбарын гурван багш, хуралд илтгэл тавьж амжилттай сайн оролцсон гурван оюутанг ОХУ-д зохиогдох Орос хэлний зуны сургалтад хамрагдах эрхээр шагнасан байна.   цааш унших →
Оюутны гадаад 3 хэлний олимпиадад амжилт гаргасан оюутнуудад шагнал гардуулах ёслол боллоо
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбараас зохион байгуулсан 3 хэлний олимпиадад амжилт гаргасан оюутнуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр МУИС-ийн Эрдмийн танхимд болж өндөрлөлөө. Орос, Англи, Хятад хэлний олимпиадуудад МУИС-ийн оюутнууд амжилттай оролцож Тэргүүн байруудыг эзэлсэн байна. МУИС-ийн бахархал болсон та нартаа сурлага хөдөлмөр, цаашдын ажил, амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Орос хэл А ангилалд 89 оюутан оролцсоноос МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын 1-р ангийн оюутан Ж. Насанхүү тэргүүн байр, МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын 1-р түвшний оюутан Т. Гүнбилэг дэд байр, МУИС-ийн ОУХНУС-ийн 1-р түвшний оюутан Т. Батхүү гутгаар байр, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын 2-р түвшний оюутан Б. Эрболд тусгай байр эзэллээ. А ангилалд эхний 3 байрт шалгарсан Ж.Насанхүү, Т.Гүнбилэг Т.Батхүү нарт ОХУ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвөөс ОХУ-ын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхээр шагналаа. Б ангилалд 57 оюутан оролцож СЭЗДС-ийн оюутан А.Индра тэргүүн байр, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын орос хэлний 3-р түвшний оюутан Г.Биндэръяа дэд байр, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын орос хэлний 3-р түвшний оюутан Ч.Одончимэг гутгаар байр, МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Э.Энэрэлбуян тусгай байр тус тус эзэлсэн байна. Англи хэл  Хятад хэл Хот, хөдөөгийн орон нутагт хятад хэлний сургалт явуулдаг хувийн болоод улсын их дээд сургуулийн 140 орчим оюутныг хамарсан энэ жилийн ХЯТАД ХЭЛНИЙ ОЛИМПИАД нь 3 төрөлд амжилттай зохиогдож дараах байруудыг эзэлжээ.  Мэргэжлийн ангилалд I байр Д.Оюунбилэг II байр А.Мөнхшүр III байр С.Чинбаяр Тусгай байр Д.Энхмаа Мэргэжлийн бус ангилалд  I байр Х.Золзаяа II байр Б.Халиун III байр Н.Нямдаваа Тусгай байр С.Мөнхжаргал япон хэл сурах эрхээр тус  тус шагнагдлаа. Зургууд        цааш унших →
 UB IMPULSE 6:
МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль Германы Олон Улсын Хамтын Ажиллагаа (GIZ)-ны Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE 6: ”Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага”дэд сэдвийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.  Уг цуврал хэлэлцүүлгийн зорилго нь тухайн сэдвүүдийн хүрээнд судлаачдын судалгааны ажлын үр дүн, дэвшүүлж буй санал санаачилга, асуудлын гарцыг тодорхой шийдвэр гаргах түвшний болон олон түмэнд хүргэхэд орших ажээ. Өнөөдрийг хүртэл зохион байгуулагдаж буй 6 удаагийн арга хэмжээг зохион байгуулагчид дүрсжүүлэн архивлаж буй бөгөөд, томоохон бүтээл гарган үр дүнг бодитжуулах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр олон улсын валют, санхүүгийн судлаач, профессор, доктор Биатрис Вэдер Ди Мауро уригдсан юм. Тэрбээр 2001 оноос Майнцын Иоханс Гутенбергийн Их сургуулийн Олон улсын Макро эдийн засгийн тэнхмийн эрхлэгчээр ажилллаж байгаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч билээ.  UB IMPULSE 6 цуврал хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн захирал профессор, доктор Р.Бат-Эрдэнэ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагаа (GIZ)-ны Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн захирал доктор Штефан Ханселманн нар үг хэлсэн юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Монгол банк зэрэг бодлого боловсруулагчид, төрийн байгууллагуудын төлөөлөл,Монгол улсын Хөгжлийн банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, MCS зэрэг бизнес эрхлэгчид, Монголын Нягтлан бодогчдын хүрээлэн, Орон нутгийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөл болон Удирдлагын академи, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Отгон тэнгэр их сургууль болон МУИС-ийн салбар сургуулиудын профессор багш нар, эрдэмтэн судлаачид, оюутнууд, нийт 200 орчим төлөөлөгчид оролцлоо.  UB IMPULSE цуврал хэлэлцүүлэг нь 2013 оноос үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлыг цуврал хэлбэрээр толилуулж байна. Тухайлбал, “Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”, “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”,“Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?”, “Уул уурхайн салбар дахь авлигын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авлигатай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх вэ?” сэдвүүдээр амжилттай зохион байгуулсан. Энэ чухал арга хэмжээг зохион байгуулж байгаа нийтийн удирдлагын хөтөлбөрийн эрхлэгч доктор Н.Бурмаа багшид талархлаа илэрхийлье.    цааш унших →
Програмчлалын үндэсний 7-р олимпиадад ХШУИС-ийн багууд эхний 3 байрыг дараалан эзэллээ
Улсын Програмчлалын Үндэсний VII олимпиад 2015 оны 4-р сарын 11-ний өдөр амжилттай болж 8 их дээд сургуулийн 14 баг оролцсоноос МУИС-ийн ХШУИС-ийн 4 баг эхний 5 байрыг эзэллээ.  Уг олимпиад 1986 оноос анхлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос IBM корпораци ивээн тэтгэх болжээ. Олон улсын хэмжээнд 39 дахь удаагаа зохиогдож байгаа бол Монголд долоо дахь жилдээ ийнхүү амжилттай болж өндөрлөжээ. Тус олимпиадын дүн мэдээг өмнөх оны статистиктай харьцуулбал : 2014 онд 14 сургуулийн 19 баг оролцож байсан бол 2015 оны 7-р олимпиадад 8 сургуулийн 14 баг оролцсон байна. Нийт амжилттай бодолтын хувь нь 2014 онд 281 удаа ородлого хийж 30 зөв хариулт авсан бол 2015 онд 251 удаа оролдлого хийж 45 удаа зөв хариулт авсан байна. Үүнээс үзвэл Зөв хариулсан оролдлогын хувь нь 10.6-аас 17.9 болтлоо өссөн харагдаж байна.  Олимпиадийг  хичээлийн 3-р байранд олон улсын програмчлалын олимпиадыг дүгнэх журмын дагуу pc2 системийг ашиглан 5 цагийнн турш  10 бодлоготойгоор зохион явуулснаас дараах үр дүн гарчээ.  Олимпиадын дүн МУИС-ХШУИС Muihar_Hucheer_Dairagch баг 9 бодлого МУИС-ХШУИС SMCS баг 7 бодлого 472 хугацаанд МУИС-ХШУИС THE_ACES_OF_SEAS баг 7 бодлого 611 хугацаанд ШУТИС-МХТС SICT-3 баг 4 бодлого 380 хугацаанд МУИС-ХШУИС Wiki баг 4 бодлого 452 хугацаанд ШУТИС-МХТС SICT-3 баг 3 бодлого 503 хугацаанд Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн CBA баг 3 бодлогыг 614 хугацаанд боджээ. МУБИС- МБУС SCIT-1, ШУТИС-МХТС-SICT-1, Улаанбаатар их сургуулийн UBU, МҮИС-МТДС-ийн багууд хараахан бодлого бодож амжаагүй байна. Үүнээс гадна: Хамгийн олон оролдлогыг  МУБИС-МБУС-ын SCIT-1 Баг 30  хийсэн байна. Дан эмэгтэй гишүүнээс бүрдсэн баг ХУИС-МХМСийн EBG баг тэмцээн орсон онцлогтой байсан. Хамгийн эхэнд Зөв бодолт илгээсэн багаар МУИС-ХШУИС-ийн Muihar_Hucheer_Dairagch баг С /Bit/ бодлогыг эхний минутанд илгээснээр шалгарлаа. Хамгийн олон бодогдсон бодлогоор С/Bit/ болон H/Desert/ шалгарчээ.Уг бодлогуудыг 8 баг зөв боджээ.  1-р байр Багийн нэр:Muihar_Hucheer_dairagch Багийн дасгалжуулагч:  Гомбожав Гантулга Багийн гишүүд:             Долоонжин Сүрэнбаяр МТ-3             Лодойдамба Баярхүү МТ-2             Басан Говьхүү  МТ-2 2-р байр Багийн нэр:SMCS Багийн дасгалжуулагч:  Гомбожав Гантулга Багийн гишүүд:             Аззаяа Анхбаяр ПХ-3             Батцэрэн Бат-Од ПХ-3             Отгонбаяр Алтаншагай ПХ-3 3-р байр Багийн нэр:THE_ACES_OF_SEAS Багийн дасгалжуулагч:  Гомбожав Гантулга Багийн гишүүд:             Нацагдорж Энхсанаа  ХШУИС-1             Чинзориг Очиргарьд МТ-2             Батсайхан Жавхлан ХШУИС-1    цааш унших →
АВАРГА цолоо хамгаалахаар МУИС-ийн Шонхорууд, эмэгтэй багийн хамтаар ОЮУТНЫ УНИВЕРСАДАД шалгарч үлдлээ
2015 оны ОЮУТНЫ Универсиад наадам сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилж байна. Тэмцээн Спортын төв ордны А заал, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн заалнаа энэ сарын 13-аас 17-ны өдрүүдэд зохиогдож, одоогийн байдлаар МУИС-ийн Шонхорууд баг наадмын хэсгийн 3 тоглолт, хасагдах шатны 1, болон хагас шигшээ нийт 5 тоглолтод дараалан 100-аас дээш оноо авч онцгой амжилтын эзэд болоод байна. Өчигдөр хагас шигшээ хоёр дахь тоглолтод СИТИ дээд сургуулийн багийг 67:59 онооны харьцаатайгаар буулган авч Аварга цолоо хамгаалахаар ийнхүү шалгарч үлдлээ. Аваргын төлөө ШУТИС-тай хийх тоглолт 4 дүгээр сарын 18-нд 09:00 цагаас эхлэх бөгөөд яг энэ мөчид шигшээ тоглолтууд үргэлжилж байна. МУИС-ийн оюутнууд та бүгд сургуулийнхаа эрэгтэй, эмэгтэй багийг дэмжээрэй! Шигшээ тэмцээнээс тоглолтын ур чадвараар шалгарсан тамирчид ирэх долдугаар сард болох оюутны их наадамд өрсөлдөхөөр БНСУ-ыг зорих юм.  УРАГШАА ТАМИРЧДАА !!!  цааш унших →
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн санаачилгаар Улс эх орныхоо хөгжил, дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагсдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилго дор “МУИС-ийн ИНДЭР” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.  Уг хөтөлбөр нь Монголын нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг урин оролцуулж, нүүр тулсан ярилцлага хэлбэрээр явагдах бөгөөд анхны зочноор Оном сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатар өөрийн санаачилан ажиллаж буй 2020 он гэхэд Монголын нийт иргэдийн элэгний бүх төрлийн вирусийг усгах “Эрүүл элэг” хөтөлбөрийнхөө хүрээнд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод түшиглэсэн яриа, танилцуулгыг хүргэнэ. Энэ нь МУИС-ийн оюутнуудад судалгааны арга зүй, соёлд суралцах боломжийг нээж буйгаас гадна их сургуулийн багш, оюутнуудыг эл хөтөлбөрийн судалгааны ажилд хамруулах асуудлыг хөндөн ярилцах юм.  2015.04.21 “МУИС-ийн индэр” хөтөлбөрийн анхны уулзалт “Эрүүл элэг” сэдвийг хөндлөө ХОЁРДАХЬ УУЛЗАЛТ  цааш унших →
Copyright © 2009 МУИС. All rights reserved.