Их дээд сургуулийн “Багшийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

2012 03 2 - Улаанбаатар

-

 

МУИС-ийн Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхмээс жил бүр эрхлэн зохион байгуулдаг ээлжит эрдэм шинжилгээний хурал их дээд сургуулийн багшийн хөгжил сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. 2011 оны 6 дугаар сараас  тус тэнхим дээр хэрэгжиж байгаа  “Их дээд сургуулийн багшийн хөгжил” төслийн хүрээнд хийгдсэн гадаадын их дээд сургуулийн туршлагын баримтын шинжлэл, Монголын их дээд сургуулийн багш, оюутнаас авсан  үндэсний судалгааны үр дүнгээр илтгэлүүд тавигдах юм.

Их дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудал, түүнийг хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, багш нарын сургалт-эрдэм шинжилгээ, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ур чадвар, ёс зүйн талаарх Та бүхний үнэтэй санаа, зөвлөмж бүхий судалгааны  үр дүнг олон нийтэд хүртээл болгож, төслийн үр дүнг нэмэгдүүлэхэд энэхүү  хурлын зорилго орших болно.

Хурал  2012 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 9:00 цагаас  МУИС-ийн 2 дугаар байрны 165 тоот өрөөнд 09:00 цагаас эхлэх болно. Илтгэлийг  2012 оны  2 дугаар сарын 10-ны 18:00 цагаас хүлээн авах болно.

Холбоо барих утас:

МУИС, СССХУ тэнхмийн утас: 77307730/2315

Холбоо барих хүн: С.Нандинцэцэг, тэнхимийн туслах ажилтан. Утас 99881440

Илтгэл ирүүүлэх мэйл хаяг: sznandin@yahoo.com

Copyright © 2009 МУИС. All rights reserved.