БНСУ-ын “Chey Institute for Advanced Studies”-ийн тэтгэлэгт хөтөлбөр /докторын дараах судалгаа/-т урьж байна

Share Button

БНСУ-ын ахисан түвшний судалгааны сан (KFAS)-аас санхүүжүүлж буй докторын дараах ахисан түвшний судалгаа хийх тэтгэлэгт хөтөлбөрт материалаа илгээнэ үү.

Судалгаа хийх хугацаа:

  • 1 жил (2019.09.01 – 2020.08.31)
  • 6 сар  (2019.09.01 – 2020.02.29), (2020.03.01 – 2020.08.31)

Бүрдүүлэх материал:

  1. Онлайн бүртгэл
  2. Судалгааны зорилго болон төлөвлөгөө
  3. Тодорхойлох захиа – (2 профессор)
  4. Ажлын газрын тодорхойлолт
  5. Судалгааны өгүүлэл – 2 өгүүлэл эсвэл 2 ном (өөрийн судалгааны өгүүлэл эсвэл номны хураангуйг англи дээр 300 үгэнд багтаан хавсаргах)
  6. Зочин сургуулиасаа судалгааны ажил хийхтэй холбоотой захиа авах

Тус тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудаснаас үзнэ үү.

http://www.kfas.or.kr/download/board/isef_2019_2020.pdf

Онлайн бүртгэлийн хуудас: https://www.kfas.or.kr/Login.aspx

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоо барих утас: 11-317050