Хятад, Монгол, Оросын Тинк Танкын олон улсын 5 дах удаагийн форумд МУИС-ийн эрдэмтэн багш нар оролцлоо

Share Button

Хятад, Монгол, Оросын Тинк Танкын олон улсын 5 дах удаагийн форум нь “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Чөлөөтэй хөгжиж, Хамтран ажиллаж,  Хамтдаа хожъё сэдвийн дор 2019 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн форумын ерөнхий зохион байгуулагчаар “Бүс ба Зам” Тинк Танкын хамтарсан холбоо, Хятад, Монгол, Оросын Тинк Танкын хамтарсан Төв /холбоо/, ээлжийн тэргүүлэгч талаар  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжлийн Судалгааны Төв зэрэг байгууллагууд хамтран Хятад, Монгол, Орос Улсын Тинк Танкын олон улсын V форумыг зохион байгуулсан юм.

Олон улсын V форумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны байнгын гишүүн, ӨЗО-ны дэд тэргүүлэгч Ма Шюэжюнь, ТЗХ-ны Хөгжлийн судалгааны төвийн дэд захирал Жан Лаймин, Хятадын орчин үеийн дэлхийн судалгааны төвийн захирал, “Бүс ба Зам” Тинк Танкын хамтын ажиллагааны холбооны нарийн бичгийн дарга Жинь Шинь, ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төвийн Захирал, профессор Ян Чэньхуа  зэрэг тэргүүтэй 160 орчим судлаач, төлөөлөгчид, улс төр бизнесийн салбарынхан, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын  Монгол, Түвд, Будда судлалын хүрээлэнгийн захирал, академич Г.Д.Базарова, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины салбарын орлогч захирал И.В. Бычков нарын тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн судлаач, төлөөлөгчид, Монголын талаас МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Лодойравсал, МУ-ын ШУА-ийн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, МУ-ын Үндэсний Хөгжлийн Газрын Салбарын хагжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор В.Батцэнгэл тэргүүтэй 30 гаруй судлаач, төлөөлөгчид оролцлоо.

   

Долдугаар сарын 23-ны өдөр “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: Чөлөөтэй хөгжиж, Хамтран ажиллаж,  Хамтдаа хожъё” энэ удаагийн форумын гурван талын удирдах зөвлөлийн уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Лодойравсал болон бусад тэргүүлэгч гишүүд оролцов.

Тинк Танкын олон улсын форумын “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор: “Чөлөөтэй хөгжиж, Хамтран ажиллаж,  Хамтдаа хожъё сэдэвт үндсэн хуралдаан нь хоёр хэсэгтэй хуралдсанаас Үндсэн болон салбар хуралдааныг МУИС-ийн зөвлөх профессор Р.Ринчинбазар, Профессор В.Батцэнгэл нар даргалан оролцжээ. Үндсэн хуралдаан нь нийт 24 илтгэл бүхий хоёр хэсэгтэй байсан бөгөөд Үндсэн хуралдааны нэгдүгээр хэсэг ЧӨЛӨӨТЭЙ ХӨГЖИХ, хоёрдугаар хэсэг ХАМТРАН АЖИЛЛАЖ ХАМТДАА ХОЖЪЁ сэдвийн хүрээнд хуралдсан байна.

Харин 3 салбар форум нь дараах  6 сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

  • Салбар форум-1:
  • СЭДЭВ-1: Торгоны замын эдийн засгийн бүсийн шинэ платформыг хамтдаа байгуулах
  • СЭДЭВ-2: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын шинэ санааг хамтдаа зөвлөлдөх
  • Салбар форум-2:
  • СЭДЭВ-3: Худалдаа саадгүй нэвтрүүлэх шинэ хөгжлийг хамтдаа ахиулах
  • СЭДЭВ-4: Евроазийн логистикийн төвийн шинэ сувгийг хамтдаа өргөтгөх
  • Салбар форум-3:
  • СЭДЭВ-5: Байгаль орчинд ээлтэй санхүүгийн шинэ өсөлтийн цэгийг хамтдаа бүтээх
  • СЭДЭВ-6: Иргэдийн харилцан ойлголцлын суурийг хамтдаа тавих

Энэ удаагийн фору хоёр өдрийн турш үргэлжлэн Хятад, Монгол, Оросын судлаачдын 80 орчим илтгэлийг хэлэлцүүлсэн нь өмнөх жилийн форумаас даруй хоёр дахин олон байгаа нь уг форумын цар хүрээ жил бүр улам өргөжин тэлж байгааг илтгэж байна.

Энэхүү форумд МУИС-ийг төлөөлөн:

  • Ч.Лодойравсал, МУИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал
  • В.Батцэнгэл, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч
  • Р.Ренчинбазар, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, МУИС-ийн гэрээт профессор
  • Т.Дорж, МУИС-ийн Бизнесийн сургуулийн зөвлөх профессор
  • Д.Энхжаргал, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш
  • Н.Гантуяа, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш
  • Д.Ганпүрэв, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн багш
  • Ч.Тамир, МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажилтны тэнхимийн багш
  • С.Энхцэцэг, МУИС-ийн ОУХНУС-ийн ОУХ-ны тэнхимийн багш
  • Ц.Саранцацрал, МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимийн профессор нарын бүрэлдэхүүнтэй багш судлаачид оролцсон ба дараах сэдвүүдийн хүрээнд судлаачид өөрсдийн илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
  1. “Гурван улсыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх  хүрээнд монгол улсын тээврийн дэд бүтцийн хөгжил, шинэчлэлийн  эдийн засаг, хөрөнгө оруулалтын  зарим асуудал” Т.Дорж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн зөвлөх профессор/
  2. “Монгол улсын өмнөд хил орчмын тээврийн дэд бүтцийн орон зайн зохион байгуулалтын асуудал” В.Батцэнгэл, Д.Ганпүрэв /МУИСийн Газарзүйн тэнхимийн багш/,  Ө.Амгалан (МУБИС-ийн багш)
  3. “Нэг бүс нэг зам: Монгол хэрэгжих хятадын дэд бүтцийн төслүүд ба зөрчлийг шийдвэрлэх загвар боловсруулах нь” Ч.Тамир /МУИС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор/
  4. “Гурван улсын худалдааны бодлогыг уялдуулан зохицуулах бодит шаардлага, боломж” С.Энхцэцэг /МУИС-ийн Олон Улсын Харилцааны тэнхимийн багш, дэд проф, доктор/
  5. “Монголд аялж буй Хятадын жуулчдын аяллын зан төлөв, чиг хандлага” Л.Оюунчимэг, Н.Гантуяа /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш/
  6. “Хүмүүнлэгийн салбар дахь төсөл, хөтөлбөр нь иргэд хоорондын ойлголцол, ардын дипломатын гүүр болох нь” Ц.Саранцацрал /МУИС-ийн Европ судлалын тэнхимийн багш, профессор/

Хурлын нээлтэд Монгол Улсын талаас оролцогч нийт зочдыг төлөөлөн МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Лодойравсал хамтын ажиллагааны ололт амжилт, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын цаашдын бат бэх хамтын харилцааны талаар цохон тэмдэглэж үг хэлэв.

Мөн Хятад, Монгол, Оросын тинк танкын цаашдын хамтын ажиллагааны стратегийн хэлэлцээр, Холбооны дүрэм, Тунхаглал зэргийг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

Хятад, Монгол, Оросын тинк танк олон улсын VI форумыг 2020 оны 2 дугаар сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулахаар боллоо. Эрхүү хотноо зохион байгуулагдах хурлыг академич И.В.Бычков ын удирдсан ОХУ-ын Сибирийн салбарын Системийн динамик онолын судалгааны хүрээлэн  гардан зохион байгуулахаар хурлын шилжин явах тугийг хүлээн авсан юм.