Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн Програм хангамж, Мэдээллийн технологи хөтөлбөрүүд таван жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, Euro-Inf стандарт, шалгуур үзүүлэлтийг хангалаа

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн Програм хангамж, Мэдээллийн технологи хөтөлбөрүүд олон улсын чанарын баталгаажилтын байгууллага Германы ASIIN агентлагаар хамгийн урт хугацаагаар буюу таван жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, мөн Европын информатикийн боловсролын чанарын баталгаажилтын сүлжээ EQANIE /Europian Quality Assurance Network for Informatics Education/ байгууллагаас Euro-Inf стандарт болон магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасанд тооцсон.

Өнөөдөр /2019.08.21/ МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн хамт олонд чанарын баталгаажилтын гэрчилгээнүүдийг Захиргааны зөвлөлийн хурлын үеэр гардуулан өглөө.

Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн нийт хөтөлбөрийн 75 хувь нь олон улсад болон дотооддоо магадлан итгэмжлүүлсэн байна.