Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт захиалах, сунгалт хийлгэх оюутнуудын анхааралд

Share Button

2019-2020 оны хичээлийн жилд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт шинээр захиалах, сунгалт, дахиан захиалах нийтийн тээврийн картны захиалгыг 2019 оны 8 дугаар сарын 26-аас 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажлын 5 өдөр дараах хуваарийн дагуу хүлээн авна.

Хугацаа: 2019.08-26 – 2019.08-30 /ажлын 5 хоног/

Цагийн хуваарь: 10:00-17:00

Цайны цаг: 12:30-13:30

Жич: Онлайн анкетыг зааврын дагуу бөглөх

Бүрдүүлсэн материалаа файлын хавтсанд хийж бүрэлдэхүүн сургууль тус бүрт заасан байршилд өгөх.

Салбар сургууль Байршил
1 Бизнесийн сургууль Хичээлийн 4-р байр 2 давхар вестибюль
2 Хууль зүйн сургууль Хичээлийн 3б байр 3 давхар коридор
3 Олон улсын харилцаа Нийтийн удирдлагын сургууль Хичээлийн 5-р байр 1 давхарт вестибюль
4 Хэрэглээний Шинжлэх Ухааны Инженерчлэлийн сургууль Хичээлийн 3а байр 2 давхар вестибюль
5 ШУС-Хүмүүнлэгийн ухааны салбар Шинэ номын сан 2 давхар вестибюль
6 ШУС-Нийгмийн ухааны салбар Шинэ номын сан 3 давхар вестибюль
7 ШУС-Байгалийн ухааны салбар Хичээлийн 2-р байр 1 давхарт вестибюль

Цахим төлбөрийн карт шинээр захиалах:

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэгийн хуудас  татаж авах
  • Шинээр карт захиалагчын анкет бөглөх линк https://forms.gle/h43MhzA2CGpnBaE68
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт
  • Төлбөр төлсөн баримт  / УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд 3600 төгрөгийг тушаана/

Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар бичих

Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт аваад хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд 2019-2020 оны хичээлийн жилд дахин карт захиална.

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэгийн хуудас  татаж авах
  • Дахин карт захиалагчын анкет бөглөх линк https://forms.gle/h43MhzA2CGpnBaE68
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Төлбөр төлсөн баримт / УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг тушаана/

Гүйлгээний утга: Овог нэр, утасны дугаар бичих

Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:

2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт авсан. 2019-2020 оныоны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнуудын картыг сунгана.

  1. Сунгалт хийлгэх оюутны анкет бөглөх линк  https://forms.gle/q1HnaiT8xXhvRQuS8
  2. Цахим төлбөрийн карт;
  3. Төлбөр төлсөн баримт /УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот дансанд 1000 төгрөгийг тушаана/

Гүйлгээний утга: Картын дугаар, Овог нэр, утасны дугаар бичих

ЖИЧ:Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.

Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалахдаа мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.

Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.

ОТХ

75754400-1521