Эрүүл мэндийн үзлэг явагдаж байна

Share Button

2019-2020 оны хичээлийн жилд МУИС-ийн оюутны дотуур байранд орох оюутнууд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. МУИС-ийн эмч З.Гаравсүрэн, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Бурмаа, Л.Цэцэгмаа, сувилагч Г.Алтанцэцэг болон Мон-Данкуук эмнэлгийн шүдний их эмч Ж.Эрдэнэцэцэг нар МУИС-ийн эмнэлэгт хуваарийн дагуу эрүүл мэндийн үзлэг хийж байна.

Өнөөдөр Шинжлэх ухааны сургуулийн оюутнууд үзлэгт хамрагдаж байна. Эрүүл мэндийн үзлэг 5 хоногийн хугацаатай явагдана.

МУИС-ийн эмнэлэг

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс