МУИС-ийн Инноваци технологи дамжуулах төвд туслах ажилтан /түр/ шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журмын  дагуу Инноваци технологи дамжуулах төвд туслах ажилтан /түр / шалгаруулж ажиллуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бакалавраас дээш зэрэгтэй байх /МУИС-ийн магистрант,докторант/
  • Их, дээд сургууль, судалгааны байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Бичиг хэрэг, архивын стандартын шаардлага хангасан баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, график дизайн болон интернэтийн орчинд ажиллах чадвартай

Ажиллах хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2019 оны 8 дугаар сарын 26-аас 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн /ажлын өдрүүдэд/  0900 –1200 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөөнд хийгдэнэ.

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136