Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН 2019.08.21-НИЙ ЛХАГВА ГАРАГИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. Монгол Улсын Их Сургуульд Технологийн коллеж төгсөгчийг элсүүлэн суралцуулах түр журмын төсөл /Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт/
  2. 2019 оны төсвийн тодотгол /Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам/
  3. Бусад асуудал

ШИЙДВЭР:

  1. Монгол Улсын Их Сургуульд Технологийн коллеж төгсөгчийг элсүүлэн суралцуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав.
  2. 2019 оны төсвийн тодотголыг хэлэлцээд, Төлөөлөн удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
  3. Бусад асуудлын хүрээнд Захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР