Монгол судлалын зуны сургууль зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн нь жил бүрийн наймдугаар сард гадаад орнуудын их дээд сургуульд монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих, тэдний Монгол улсад ирэх, сурах боломжийг хангах, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол судлалын зуны сургууль”-ийг зохион байгуулдаг билээ.

Энэ жил БНСУ-ын Данкүүк Их Сургууль , Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Сургууль, БНСУ-ын Хангүг Их Сургууль, Калифорнийн Берклейн Их сургуулийн 21 оюутан тус хөтөлбөрт хамрагдлаа.

 

Энэ удаагийн зуны сургуульд оролцогч оюутнууд маань 2019 оны 8 дугаар сарын 8-аас 21-нийг дуустал 14 хоногийн хугацаанд монгол хэлний яриа болон дүрмийн хичээл, лекцэнд сууж,  Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар аялан, музей үзэхийн зэрэгцээ хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар аялж, нүүдэлчин ахуй амьдралтай танилцлаа.

Монгол хэлний хичээл

Монгол Улсын Их Сургуулийн музей үзэв.

Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газрууд болох Зайсан толгой, Богд хааны ордон музей, Гандантэгчинлэн хийд, Чойжин ламын ордон музей, Г.Занабазарын дүрслэх урлагийн музей, Олон улсын оюун ухааны музейд  зочлов.

Байгалийн үзэсгэлэнт газар болох Чингис хааны морьт хөшөөт цогцолбороос хойш 4км зайд Туул голын хөвөөнд байрлаж, монгол хэлний тэмцээн зохиож, малчин айлд зочлон ахуй амьдралтай танилцлаа.