Монгол Улсын Их Сургууль 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр амарч 9 дүгээр сарын 7-ны Бямба гарагт нөхөн ажиллана

Share Button

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2019.08.28/ хуралдаанаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ныг /Мягмар гараг/ бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргажээ. Харин 9 дүгээр сарын 7-ны Бямба гарагийг ажлын өдөр болгон шилжүүлсэн байна. Энэхүү шийдвэрийг Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд гаргажээ.

Монгол Улсын Их Сургуулийн ажил, хичээл 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр амарч есдүгээр сарын 7-ны Бямба гарагт нөхөн ажиллана.