Цагдаагийн байгууллагаас хууль, эрх зүйн яриа таниулга хийв

Share Button

2019-2020 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан их дээд сургуульд суралцагсдын эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, суралцагсдыг  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ” нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарт элсэн суралцаж буй 400 гаруй оюутанд гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ яриа, таниулга хийлээ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС