МУИС-ийн гадаад оюутнуудад хууль, эрх зүйн яриа таниулга хийв

Share Button

Цагдаагийн ерөнхий газраас 2019-2020 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан их дээд сургуульд суралцагсдын эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, суралцагсдыг  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд МУИС-д элсэн суралцаж буй гадаадын 100 гаруй оюутанд гэмт хэрэг, зөрчилд өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын хууль тогтоомжийн талаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ яриа, таниулга хийлээ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС