МУИС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Share Button

МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 2-ны Даваа гарагт 10.00-11.00 цагийн хооронд Хичээлийн 1-р байрны гадаах талбайд болно. Тус үйл ажиллагааны үеэр МУИС-ийн багш нарын бүтээлийн /сүүлийн 5 жилд хэвлэгдсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүн/  үзэсгэлэн гарна.

МУИС-ийн номын санд бүтээлээ өгч амжаагүй, эсвэл саяхан шинээр бүтээл гаргасан багш нар  бүтээлээ  маргааш номын сангийн байрны 407 тоот өрөөнд 10.00-15.00 цагийн хооронд авчран өгч тус үзэсгэлэнд хамруулах боломжтой тул  та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Зохион байгуулагч: МУИС-ийн номын сан

Холбогдох утас: 98980806 /Л.Амарзаяа/,  дотуур утас-1414