МУИС-ийн эмнэлэгт цээжний эрхтэн тогтолцооны үзлэг, шинжилгээ явагдана

Share Button

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос, Монголын хамтарсан төсөл”-ийг 2015 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд МУИС-ийн оюутнуудыг цээжний эрхтэн тогтолцооны үзлэг шинжилгээнд үе шаттайгаар хамруулахаар тус сургуультай хамтран ажиллаж байна.

Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2013 оны тайлангаар Монгол Улс нь Номхон далайн баруун бүсийн орнуудаас сүрьеэгийн өвчлөлөөр 4-рт эрэмблэгдэж байна. Сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн 3-рт, нас баралтын шалтгааны 1-рт бичигдэж байна. Монгол Улсын сүрьеэгийн нийт тохиолдлын 69%-ийг 16-44 насныхан эзэлж байна. 2012 оны байдлаар нийт өвчлөгсөдийн 30% нь 15-24 насанд тохиолдож байгаа нь оюутан залуусын дунд сүрьеэгийн тархалт өндөр байгааг харуулж байгаа учраас оюутнуудын дунд сүрьеэгийн илрүүлэг хийх, үзлэг шинжилгээг үе шаттайгаар зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа юм.

Зорилго: Зорилтот бүлгийн хүн амын дунд сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлж, халдвар тархалтаас сэргийлэх, хүндрэл нас баралтыг буудуулахад хувь нэмэр оруулах

Хамрах хүрээ: МУИС-ийн 3, 4-р курсын 630 оюутан (Сүрьеэгээр өвчилсөн оюутнуудын насны бүтцийн судалгаагаар төгсөх ангийнхан илүү өвчилж байгаа нь тогтоогдсон)

Талбарт очиж ажиллах бүрэлдхүүн: Нийт 5 хүн (Дүрс оношилгооны эмч, дүрс оношилгооны рентген техникч, асуумжийн сувилагч, цэрний шинжилгээ авах сувилагч, жолооч)

Үзлэгт ашиглах тоног төхөөрөмж: Явуулын үзлэгийн түвшинд Hyandai County маркын автобусанд суурьлуулсан БНСУ-ын Sitec Medical компанид үйлдвэрлэсэн SD3000 загварын, өндөр нягтралтай, бүрэн дижитал рентген аппарат, лабораторийн түвшинд түрхэц болон молекул биологи (PCR)-ийн шинжилгээ

Ажиллах өдөр Үзлэгийн цаг Хамрагдах сургууль, 

оюутны тоо

1 09-р сарын 12 09:00 -16:30 ОУХНУС – 90 оюутан
2 09-р сарын 13 09:00 -16:30 ШУС-НУС – 90 оюутан
3 09-р сарын 16 09:00 -16:30 ШУС-ХУС – 90 оюутан
4 09-р сарын 17 09:00 -16:30 ШУС-БУС – 90 оюутан
5 09-р сарын 18 09:00 -16:30 БС – 90 оюутан
6 09-р сарын 19 09:00 -16:30 ХЗС – 90 оюутан
7 09-р сарын 20 09:00 -16:30 ХШУИС – 90 оюутан
НИЙТ 630 оюутан хамрагдана

 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ

СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ СҮРЬЕЭГИЙН НИЙГЭМЛЭГИЙН

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР