Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшийн тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийг суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг бүрэн судалсан, судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог, диссертацийн ажлаа хийж буй МУИС-ийн докторант багшид нэг удаа олгох бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр, шууд бусаар олгоно.

ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО: “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 3.3-р заалтыг хэрэгжүүлэх, МУИС-д үндсэн багшаар ажиллаж, тус сургуулийн докторын сургалтад амжилттай суралцаж буй багшийг дэмжих, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх

ТЭТГЭЛГИЙН БОЛЗОЛ:

  • Докторын сургалтад элсэн 3-аас доошгүй улирал, 6 жилээс илүүгүй хугацаагаар суралцаж байгаа МУИС-ийн үндсэн багш
  • Суралцагч судалбал зохих мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж багц цагаа бүрэн биелүүлсэн байх
  • Суралцагч мэргэжлийн судалгааны семинарт тогтмол оролцож, диссертацийн судалгаагаа идэвхтэй хийдэг байх

НЭР ДЭВШҮҮЛЭХ: Тэтгэлэгт тухайн суралцагчийн судалгааны ажлын удирдагч профессор багш нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган, шаардлага хангасан тохиолдолд холбогдох бичиг баримтыг хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт АТСБГ-т хүргүүлнэ.

Тэтгэлэг олгох асуудлыг МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комисс дүгнэж, МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ: Тэтгэлгийн хэмжээ сурлагын голч ба судалгааны ажлын чанараас шалтгаалж эрдэм шинжилгээний ажлын 12 багц цаг, диссертацийн ажлын 18 багц цаг хүртэл төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

  • Тэтгэлэгт хамрагдах хүсэлт /эрдэм шинжилгээний ажлын багц болон диссертацийн судалгааны ажлын төлбөрөөс хөнгөлөх тухай /
  • Баталгаажсан дүнгийн тодорхойлолт /СиСи системээс гарган баталгаажуулна/
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсалт /Удирдагч баталгаажуулсан байна/
  • Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл, шийдвэр /Тэтгэлгийн болзлыг хангасан, тэтгэлэг олгуулахыг дэмжсэн тухай/

БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Хүлээн авах газар: Хичээлийн 1-р байр 206 тоот, Ахисан түвшний сургуулийн бодлогын газар

Жич: Өмнө нь төлөгдсөн сургалтын төлбөрийг нөхөн олгохгүй. “Монгол Улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-ын Хавсралт 3 “Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшид тэтгэлэг олгох журам”-ийг харна уу.

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР