Монгол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Монгол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан /үндсэн 1/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хэл шинжлэл, эх бичиг судлалын мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Эх бичиг, сурвалж судлалын чиглэлээр илтгэл, өгүүлэл, дипломын зохиол бичсэн
  • Цахим тоног хэрэгсэлд монгол, манж, тод, төвд, дөрвөлжин бичгээр бичих чадвартай
  • Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй
  • Баримт бичиг боловсруулах, найруулан бичих өндөр чадвартай
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Эрдэм шинжилгээний төсөлд оролцсон туршлагатай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 9 дүгээр сарын 13-ны /ажлын өдрүүдэд/ 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136