Япон Улсын Акита олон улсын их сургууль 2020 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна

Share Button

МУИС болон Япон улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа
  2. Голч оноо 2,5 буюу түүнээс дээш
  3. Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй)
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
  • Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/ англи хэл дээр
  • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT -71; TOEFL PBT/ITP-530; ELTS -6.0; TOEIC-785;
  • Цээж зураг 2 хувь /3*4/
  • Паспортын хуулбар
  • Санхүүгийн баталгаа /Англи хэлээр орчуулах, солилцооны оюутан нэг семестрт 600,000 иены санхүүгийн эх үүсвэртэй байхыг шаардана. 2 семестр суралцах бол 1,200,000 иен баталгаа гаргана/

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цаг. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

(МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс бичиг баримтыг хүлээн авсны дараагаар 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор МУИС-аас шалгарсан оюутнуудаа Акита Олон Улсын их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд эдгээр оюутнууд нь онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита Олон Улсын Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү:

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС