Springer Protocols-ыг хоёр жилээр нээв

Share Button

МУИС Олон улсын Springer Nature компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулан Springer Protocols бүтээгдэхүүнийг хоёр жил ашиглах лицензийн гэрээг байгуулсан билээ. Та бүхэн https://link.springer.com/https://experiments.springernature.com/ холбоосоор нэвтэрч Protocols цэсээр нийт 56,792 протоколыг ашиглах боломжтой юм. 

Springer Protocols нь орчин үеийн лабораторид өнөөдөр шаардлагатай гол  бүтээгдэхүүн болов. Тус бүтээгдэхүүн 55 мянган биоанагаах ба биологийн чиглэлийн лабораторийн туршилтыг давтан хийх боломжийг нээж буй дэлхийн томоохон протоколын мэдээллийн сан юм. Хэрэглэгч тус мэдээллийн сангаас олон улсын түвшинд сүүлийн 40 жилд ашиглагдан баталгаажсан, өөрийн лабораторид нийцэх туршилтын стандарт арга зүйг богино хугацаанд хайж олох, хамтрагч бусад лабораторийг илрүүлэн тодорхойлох боломжтой болж байна.

Эрдэм шинжилгээний хэлтэс