МУИС-ийн Номын сан чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 : 2015 олон улсын стандартыг үйл ажиллагаа, үйлчилгээндээ нэвтрүүллээ

Share Button

МУИС-ийн номын сан нь соёлын салбар, номын сангийн салбар МУИС-даа анхдагч болон ISO 9001 : 2015 стандартыг нэвтрүүллээ. Энэхүү стандартын баталгаажуулалтын гэрчилгээг МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, СХЗГ Бүтээгдэхүүн, тогтолцоо баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг нар хүрэлцэн ирж  гардуулж өглөө.

2015 оноос хойш ISO 9001 : 2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Зарим хэсгээс нь дурдвал, МУИС-ийн номын санд мөрдөгдөх нэн шаардлагатай 13 заавар, 11 зөвлөмж боловсруулсанаас гадна үйл ажиллагааны 65 процессийн зураглал зурж хуулийн нийцэл, гүйцэтгэлийн тулгуур үзүүлэлт, KPI хэмжээст хүрэхийн тулд ямар эрсдэл учирч болох зэргийг бүгдийг урьдчилж тооцож нарийн гаргасан болно.  ISO 9001 : 2015 стандартыг хэрэгжүүлснээр МУИС-ийн номын сангийн үйл ажиллагаа төлөвлөгөөтэй, хугацаатай, хариуцах эзэнтэй маш нарийн системтэй зохицуулалттай болсноос гадна хэн юу хийх нь тодорхой, уншигч хэрэглэгчид номын сангийн үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарахгүйгээр зохицуулагдаж чадлаа.