ABB группийн тэтгэлэгт хөтөлбөрт МУИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой боллоо

Share Button

Эрчим хүч, автоматжуулалтын технологиор дэлхийд тэргүүлэгч ABB группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас шилдэг оюутан залууст олгодог тэтгэлэгт хөтөлбөрт 2015 оноос ШУТИС-ийн оюутнууд хамрагдаж эхэлсэн бол 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн МУИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой боллоо.

2019 оны 9 дүгээр сарын 10-нд Монхорус ХХК-ийн менежер Мөнхнаран МУИС-ийн ХШУИС-ийн Электроникийн хөтөлбөрийн оюутнуудад сургалтын төлбөрийн болон “Шинэ төгсөгч” хөтөлбөрийн танилцуулгыг хийлээ. Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны 18.00 цаг хүртэл https://new.abb.com/mn/about-abb/abb-scholarship сайтаар хүлээж авна.