МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд ЛАНДШАФТ ХАРИУЦСАН ЗААВАРЛАГЧ сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн ЛАНДШАФТ ХАРИУЦСАН ЗААВАРЛАГЧ

Ажлын байрны зорилго: БЭЛАС, ЭБТ-ийн ногоон байгууламжид төлөвлөлт, цэцэрлэгжилт, арчилгааны ажил гүйцэтгэх, БЭЛАС-ийн суралцагчдын хөдөлмөрлөх журмыг зааварчлан хэрэгжүүлэх

Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:

  1. Ногоон байгууламжийн төлөвлөлт, зохион байгуулалт хийх, цэцэрлэгжилт, тохижилтын ажлыг гардан гүйцэтгэх
  2. Ногоон байгууламжийн өдөр тутмын арчилгаа, цэвэрлэгээг хариуцан ажиллах, хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих
  3. Мод тарьж арчлах, модны худалдаа эрхлэх, модны хүлэмжийн менежментийг сайжруулах
  4. Ногоон байгууламжид түшиглэсэн сургалт хөтлөн явуулах, зочдод зөвлөгөө өгөх, танилцуулга хийх
  5. БЭЛАС-ийн суралцагчдад зааварчлан хөдөлмөрт сургах
  6. Байгууллагын аж ахуйн болон бусад өдөр тутмын үйл ажиллагаанд туслах

Боловсрол: Дээд

Мэргэжил: Биологич (ой судлаач, ургамал судлаач), агрономич

Тусгай шаардлага:

  • Ачаалал даах, гадаа олон цагаар ажиллах, эд хөрөнгө хариуцах, шаардлагатай үед илүү цагаар ажиллах.
  • Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл: 2019 оны 9 дүгээр сарын 11-17-ны өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоотод явагдана.

Захиргаа, хүний нөөцийн газар

 Утас: 77307730-1136