“Root development and Root Architecture in Woody Plants” сэдэвт танхимын болон лабораторийн сургалт боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Ойн генетик, экофизиологийн лабораторийн хэрэгжүүлж буй ХУУРАЙ ГАНДУУ БҮС НУТАГ ДАХЬ ТАРИМАЛ ОЙН БҮТЭЭМЖИЙГ ҮНДЭСНИЙ СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙГ СУДЛАХ ЗАМААР НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ сэдэвт төслийн Зочин профессор Италийн улсын Инсубриа Их Сургуулийн (Insubria University) Профессор, Donato Chiatante, Доктор, Antonio Montagnoli нарыг урьж 2019 оны 7 дугаар сарын 26-нд “Root development and Root Architecture in Woody Plants” сэдэвт танхимын болон лабораторийн сургалтыг Ой судлал, ургамал судлалын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн нийт 20 гаруй судлаач, оюутан нарыг хамруулан зохион байгуулагдлаа.

Сургалтаар Профессор, Donato Chiatante нь “Root development: the advancement of knowledge over the last decades” сэдвээр, Доктор, Antonio Montagnoli нь “Methodological approaches of root research in forestry” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж тухайн сэдвүүдийн хүрээнд судалгааны аргазүй олгох зорилгоор лабораторийн дадлага, практик сургалтыг удирдан явуулав.