МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд лаборант сонгон шалгаруулж авна

Share Button

Ажлын байр: МКУТ-ийн лаборант /түр-1/

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютер, интернэтийн орчинд ажиллах чадвартай
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй, ачаалал даах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэдээллийн технологи, программ хангамжийн мэргэжилтэй
  • Сургалтын технологийн процессыг мэддэг байх
  • Лабораторийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2019 оны 9 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 4-ний өдрийн /ажлын өдрүүдэд/ 0900 – 1700 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөө

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136