МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимд лаборант шалгаруулж авна

Share Button

Ажлын байрны нэр: ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн лаборант

Мэргэжил: Сэргээгдэх эрчим хүч

Тавигдах шаардлага:

  • Бакалавр зэрэгтэй
  • СЭХ, цахилгаан, электроникийн хэмжилтийн багажтай ажиллах, засварлах чадвартай
  • Компьютер дээр ажиллах чадвар маш сайн
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, ёс зүйтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харьцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

Тусгай шаардлага:

  • Нарны фотоцахилгаан үүсгүүр, Чадлын электроник, Нарны дулааны технологи, Газрын гүний дулааны технологи, Салхин цахилгаан станц, УЦС-ын технологи, цахилгаан хэлхээний талаар мэдлэг туршлагатай,
  • СЭХ-ний нөөц, зохиомжлол, загварчлал, симюляцын мэдлэг, туршлагатай, судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой, сониуч, шинийг эрэлхийлэгч бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2019 оны 9 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 11-ний өдрийн /ажлын өдрүүдэд/  0900 – 1700 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байр 204 тоот өрөө

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар

Утас: 75754400-1136