БСОНК-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: БСОНК-ийн нэрэмжит тэтгэлэг нь Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуульд суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах зорилготой.

Тэтгэлгийн хүрээ:   МУИС-ийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тус клубийн идэвхтэй, хүсэл тэмүүлэлтэй  манлайлагч 1 гишүүнд тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 1.000.000 төгрөг

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын  түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  2. Улирал бүр 12-оос доошгүй багц цагийн хичээл судалсан байх
  3. Сурлагын голч дүн  2.8 буюу түүнээс дээш байх,
  4. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  5. БСОНК-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
  6. Сургуулийн ЭШХ-д оролцож амжилт гаргасан бол давуу тал болно.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт /ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх/
  4. Монгол хэл дээр “Таван жилийн дараах Би ” сэдвээр  эссэ бичих.

(Эссэ нь 300 орчим  үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.)

  1. Тодорхойлох захидал 1 ширхэг (багш эсвэл клубийн удирдлагын таныг хувь хүн эсвэл академик талаас нь тодорхойлон бичсэн, А4 нэг нүүрээс илүүгүй захидал байна)

Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2019 оны 10  дугаар сарын 30-ний 16.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутан,  төгсөгчийн хэлтэс хүлээн авна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 90195577,  altanzull.nergui@gmail.com