МУИС-ийн Номын сангийн ажилтнуудыг шагналаа

Share Button

Манай Улсад соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 26 дахь жилтэйгээ золгож байна. 2019 оны 9 дүгээр сарын 14-нд Чингис хааны хүрээ жуулчны баазад “Соёл, урлагийн ажилтан” өдөрлөг зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгөөр МУИС-ийн Номын сангийн хамт олны дунд шагналын хур бууж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр ахлах мэргэжилтэн О.Нарантуяа, Б.Золзаяа, ахлах номын санч М.Намжилмаа, номын санч М.Авирмэд нар, МУИС-ийн “Хүндэт жуух” бичгээр ахлах номын санч Л.Эрдэнэбулган, номын санч Ц.Баярмаа нар тус тус шагнууллаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран 9 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Спортын бага наадмыг зохион байгуулж МУИС-ийн Номын сангийн баг хамт олон амжилттай оролцлоо.