“Тохиолдцын судалгаа ба загварчлал” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулагдлаа

Share Button

МУИС, ШУС, БУС-ийн Биологийн тэнхимийн “Орон зайн анализ-Биологийн нөөцийн зураглалын” лаборатори, Ирвэс Хамгаалах Сан (SLT/SLCF), Дэлхийн байгаль хамгаалах Сан (WWF), Байгаль, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Хустайн БЦГ, Хомын талын тахь (KTT) ТББ, Залуу экологичдыг дэмжих “Ойкос” сан хамтран залуу судлаач, магистр, докторант нарт зориулсан “Тохиолдцын судалгаа ба загварчлал” сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 11-13-ны хооронд ажилттай зохион байгууллаа.

Шинэ Зеландын OTAGO их сургуулийн багш, PROTEUS байгууллагын захирал, судлаач доктор Darryl I. MacKenzie нь уг сургалтыг удирдан явуулсан бөгөөд сургалтад ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн залуу судлаачид, Дэлхийн Байгаль хамгаалах сан, Ирвэс хамгаалах сан, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Хустайн БЦГ, Оюу Толгой ХХК, Хомын Тал ТББ, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын судлаач нар оролцов. Доктор Darryl I. MacKenzie нь экологи, хүрээлэн буй орчны чиглэлийн судалгаанд статистик арга зүйг хэрэглэх, статистик техник, боловсруулалтаар мэргэшсэн бөгөөд Зүйлийн тохиолдцыг судлах, түүний загварчлалын ажилд тэргүүлэх байр суурь эзэлдэг судлаач юм.

 

Мөн сургалтад Олон Улсын Ирвэс Хамгаалах Сангийн бүс нутгийн экологич Justine Alexander Shanti,  Цоохор ирвэс түүний экосистемийг хамгаалах хөтөлбөрийн нарийн бичгийн дарга Koustubh Sharma нар оролцлоо.

Уг сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн оролцогч талууд болон МУИС-ийн Хангамж Үйлчилгээний хэсэг, МУИС-ийн ШУС, БУС-ийн захиргаа, Биологийн тэнхимийн хамт олонд талархал илэрхийлж байна.