Япон Улсын Нагояа их сургууль 2020 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрөө зарлаж байна

Share Button

МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2020 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Татах (PDF, 8.89MB)

Бүрдүүлэх материал:

  • CV (тодорхойлсон загвар байхгүй)
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр/
  • Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/
  • Study plan /400 үгтэй, компьютер дээр шивсэн байна/
  • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT 79, IELTS6.0, TOEIC 780, CEFR B2, or CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N1/level1 түвшингээс дээш тогтоох шалгалтын хуудас/
  • Health certificate /татах/
  • Гадаад паспортын хуулбар
  • Цээж зураг
  • Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол-500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана.

Тэтгэлэг:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хамрагдах оюутны тоо:  2

Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16.00 цаг

Оюутан,төгсөгчийн хэлтэс нь МУИС-аас шалгарсан оюутнуудын нэрсийг Нагояа Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн  хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар