Мицубиши корпорацийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт хүлээж авах хугацаа сунгагдлаа

Share Button

Мицубиши Корпораци нь Япон Улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрд бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг  дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:   Бакалаврын түвшний 4 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ:  1.980.000 төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын түвшний идэвхтэй төлвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р түвшний оюутнууд хамаарахгүй/ дээш түвшний нийгмийн идэвх, оролцоотой суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай оюутан байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог бол давуу тал болно
  • Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт -2 хувь /татах/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Сургууль болон дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь (монгол, англи)
  4. Харьяа тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт-1
  5. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн орлогыг батлах бичиг баримт гэх мэт/ Жич: Хөдөө орон нутгийн оюутнууд тодорхойлолт авахад хүндрэлтэй бол тэр талаар мэдэгдсэний үндсэн дээр заавал бүрдүүлэх шаардлагагүй.
  6. Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

Жич: Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цаг

Хүлээн авах газар: МУИС Оюутан, төгсөгчийн хэлтэс, хичээлийн 2-р байрны 216 тоот

Холбоо барих утас: 77307730-1514, altanzull.nergui@gmail.com

Санамж

  • Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС